Ирланд улс үр хөндөлт хийлгэхийг зөвшөөрнө
2018-01-30

Ирланд улсад үр хөндөлтийг хууль ёсөөр зөвшөөрөх асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулахаар болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Бүх нийтийн санал асуулгыг ирэх долоо хоногт орон даяар зохион байгуулах бөгөөд хуулийн төслийн шийдэл ирэх тавдугаар сард гарах гэнэ. Шинэ хуулийн төсөл батлагдсан ч “эмэгтэйчүүд 12 долоо хоногоос хэтэрсэн бол үр хөндөлт хийхийг хориглох болно” хэмээн албаны төлөөлөгч мэдэгдэв.

 

Тус улсад хүүхэд болон эхийн эрүүл мэндэд ноцтой аюул учирсан бол үр хөндөлт хийдэг байжээ. Харин бэлгийн хүчирхийллийн улмаас жирэмсэлсэн эсвэл хүсээгүй жирэмсэлт зэрэгт үр хөндөлт хийхийг хориглодог аж.

 

Ерөнхий сайд  Лео Варадкар “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хэрэгтэй” гэж мэдэгдлээ.

 

Дублин хотноо өнгөрсөн оны есдүгээр сард уг асуудлаар олон мянган эмэгтэйчүүд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байжээ.

 

Эмэгтэйчүүд “Үр хөндөлтийг хүндэтгэх шалтгааны улмаас хийлгэх хэрэгтэй. Олон залуу бүсгүйчүүд үр хөндөлт хийлгэж чадахгүйгээс болж хүсээгүй хүүхдээ төрүүлж, насан туршдаа хохирч байна. Бэлгийн хүчирхийллийн золиос болсон бүсгүйчүүдээ төр хамгаалахгүй байна” гэх зэргээр дургүйцлээ илэрхийлсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
tgd alaad bai:
tegeed muchlood alaad bai alaad bai.
2018-01-31