З.Энхболд: Уул уурхайн бус экспортыг хөгжүүлнэ гэдэг нь толгойгоо сайн ажиллуул гэсэн үг
2016-06-14

 

 

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга, Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт нэр дэвшигч Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.06.13/ нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд НИТХ-ын сонгуулийн 5 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Гомбосүрэн 5+ төлөвлөгөөгөө танилцууллаа. Үүний дараа УИХ-ын дарга өнгөрсөн 4 жилд хийсэн ажил болон ирэх 4 жилд хийх ажлаа танилцуулав.

 

З.Энхболд: 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж, бодитоор үйлдвэржилтийг эхлүүлсэн

 

Ардчилсан нам 2012-2016 онд эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийх шаардлага тулгарсан тул уул уурхай гэх ганц тулгууртай эдийн засгаа олон тулгууртай болгох эхлэлийг зоригтой тавьсан. Бидний хийж хэрэгжүүлсэн чухал ажлууд бол мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээл, 10 хувийн малчны зээл, Сайн хашаа  5 хувийн  зээл гэх мэт хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлсэн амжилт мөн. УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хэлснээр  “Амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажил”ыг Ардчилсан нам хийж чадсан. Бид 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж үйлдвэржилтийг эрчимжүүллээ. Мөн 82000 өрх орон сууцанд орж, 3405 км авто зам тавигдсан. 573.000 хүн ажилласан жилээ нэмэгдүүлснээс гадна, сайн оюутан хөтөлбөр, эрчим хүчийг нэмэгдүүлсэн, орон нутаг эрх мэдлийг олгосон зэрэг ажлуудын талаар УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд мэдээлэл өгөв.

 

Ирэх 4 жилийн хугацаанд Ардчилсан нам хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх цогц бодлого бизнесийн моргэйжийн эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Мөн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг тал бүрээр дэмжихийн зэрэгцээ боловсролын зээлийн тогтолцоог бий болгож өргөн хүрээнд хэрэгжүүлэхээ танилцуулав.

 

 

                                    З.Энхболд: Уул уурхайн бус экспортыг хөгжүүлнэ гэдэг нь  толгойгоо сайн ажиллуул гэсэн үг

 

“Сайн малчин” хөтөлбөрийг дэлгэрүүлэн ярья. Мах махан бүтээгдэхүүний экспортыг жилд 1 тэрбум ам долларт хүргэх зорилт тавьсан. Үйлдвэржилтийг орон даяар идэвхтэй явуулна. Уул уурхай нь хялбар ажил байсан бол цаашид уул уурхайн бус экспортыг эрчимжүүлэх шаардлага тулгарсан нь монголчуудыг толгойгоо ажиллуул гэсэн үг . Үүний нэг жишээш дурдая, нарны зайг монголд үйлдвэрлэн япон руу экспортолж байна. Энэ экспорт бол зогсохгүй. Уул уурхайн түүхий эд шиг дэлхийн зах зээл дээр гэнэт үнэ нь өсч, унах эрсдэл бага.  Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулснаар Япон Улсын 2000 гаруй компанийг Монгол Улсад салбараа нээгээчээ хэмээн урьж байгаа. Ингэснээр нүүрснээс пластмасс үйлдвэрлэдэг полипорипилен гэдэг түүхий эдийг гарган япончууд хэрхэн гаргаж авч байгаа шиг, бид гарган авч бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадна. Үйлдвэрлэж эхэлсний дараа тухайн бүтээгдэхүүнийг Япон Улс руу экспортлох зорилттой ажиллана. Ажил болгох нь хамгийн чухал, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу хоёр талдаа 9000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн ямар ч татваргүй гарч эхэлсэн. Хоёр улсын хооронд зөвхөн бараа, бүтээгдэхүүн бус өндөр технологи, ноу-хау, боловсон хүчнээ мэргэшүүлэх гээд олон үүд хаалга нээгдсэн хэмээн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хэллээ.

 

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөөс: Монгол хүний бүтээмжийг дээшлүүлж, орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ

 

Гэр хороолллыг дэд бүтэцжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хийх нь Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссан гэлээ. Мөн монгол хүний бүтээмжийг өсгөж, орлогыг хоёр дахин нэмэгдүүлэхээр “Монгол хүн-2020” хөтөлбөрт тусгажээ. 2012 оны Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр цаашид ч үргэлжилнэ. Мөн 2016-2020 онд Экспортын баримжаатай аж үйлдвэрийн хөгжил, ХАА-н салбарыг эрчимтэй хөгжүүлж, Монгол хүний бүтээмжийг өсгөж, орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж заасан болохыг Баянгол дүүргийн 15  дугаар хорооны иргэдэд танилцууллаа.  Баянгол дүүргийн 15 дугаар хороо нь гэр хороолол түлхүү байдаг учраас иргэд сонгогчдод “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар танилцуулав. “Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд Төрийн банкнаас иргэдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд, инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууц голлосон хороолол хөгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг бий болгох, орчны бохирдлыг бууруулах, эхний хоёр жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөн,  10 хүртэлх сая төгрөгийн  зээлийг  олгохоор Засгийн газар шийдвэрлэснийг танилцуулав.

 

З.Энхболд: Иргэд нь ажилтай, орлоготой байх нь  “Монгол Хүн-2020” хөтөлбөрийн эцсийн зорилго мөн

 

УИХ-ын даргын танилцуулгад дурдсанаар, Ипотекийн 8 болон 5 хувийн зээлийг олгож эхэлснээр нийт 96 мянган хүн барилгын салбарт ажиллах боломж нээгдсэн. Ардчилсан нам Монголыг “Үйлдвэрлэгч Монгол” болгож чадсан. Манай улсад сүүлийн 100 жилд хийгээгүй их бүтээн байгуулалтын эхлэлийг тавилаа. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилд үйлдвэрлэл 80.4 хувиар өсч, зөвхөн аж үйлдвэрийн салбарт 70 гаруй мянган хүн ажиллаж байна. 75 /1921-1996 он/ жилийн хугацаанд 100 мянган өрх орон сууцанд орж байсан бол ардчилсан намын эрх барьж буй дөрвөн жилд 108 мянган айл шинэ орон сууцтай болж чадсан. Ипотекийн зээл нь зөвхөн шинээр байранд орж буй иргэдийн асуудал огт биш. Харин барилга, барилгын материал, зураг төсөл, тавилга гээд олон салбарыг ардаа дагуулж явдаг. Тэр хэмжээгээр ажлын байр нэмэгдэж, айл өрхүүд ажилтай, орлоготой болж байна гэлээ.

 

 

Цаашид хөдөлмөр эрхлэлтийн хувьд, мэргэжлийн боловсрол эзэмшсэн буюу МСҮТ-д суралцаж байгаа Монгол оюутнуудыг өндөр хөгжилтэй улс орнуудад дадлагажуулах ажлыг хийж хэрэгжүүлэхээ УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд онцлон хэллээ.

 

С.Одонтуяа: Баянгол дүүрэгт өнгөрсөн 4 жилд ажлыг жижиг гэлтгүй хийж ирсэн

 

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ, бидний хийх ажил бол зөвхөн хууль санаачлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллахаас гадна  Баянгол дүүргээс сонгогдсон манай баг ажлыг жижиг гэлтгүй бүх асуудлын гүн рүү орж, ажиллаж ирсэн. Баянгол дүүрэг бол хамгийн олон дээвэр зассан, хамгийн олон лифт зассан гээд жижиг гэлтгүй олон ажлуудыг өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж чаджээ. Бид хамтдаа дүүргийнхээ иргэдийн төлөө олон ажлыг цаашид ч хийнэ. Малчид маань жилийн 30 хувийн хүүтэйгээр аж ахуйгаа залгуулж ирснийг Ардчилсан нам 10 хувь болгон бууруулсан, үйлдвэр хөгжүүлэх гэж буй бизнесийнхэн, орон сууцны  зээл хүсэгчид гээд иргэдийг 5 хувийн хүүтэй зээл авах боломжийг хангаж өгсөн.  Бид Баянгол дүүргийн Шийдлийн багтаа УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдыг урьж авчирлаа. Ингэснээр Баянгол дүүрэг улам хүчтэй болж, манай дүүрэг илүү өнгөлөг, олон улсын жишигт нийцсэн дүүрэг болно гэлээ.

 

 

                       С.Эрдэнэ: Баянгол дүүрэгт 250 автомашины авто зогсоолыг ашиглалтад удахгүй оруулна

 

Баянгол дүүргийн өмнө тулгамдсан асуудал бол авто машины зогсоол юм. Иймээс энэ асуудалд бид анхаарч 250 машины дулаан авто зогсоолыг барьж байна. Орчин үеийн стандартын  авто зогсоолыг барьснаар Баянгол дүүргийн иргэдийн өмнө тулгараад байсан асуудлыг шийдэж байгаа юм. Цаашид Баянгол дүүргийн иргэд газар талбайгаа зөв зохистой ашиглаж, хамтдаа санал боловсруулан, ажил хэрэг болгох боломж их бий гэлээ.

 

 

                        Уулзалтын төгсгөлд иргэдийн асуултад хариулт өглөө

 

Баянгол дүүргийн иргэдийн зүгээс УИХ-ын даргын Япон Улсад хийсэн ажлын айлчлалын талаар асуулт асуулаа. Тэрээр Япон Улстай энэхүү хэлэлцээр хийсний үр дүн болон Япон руу илгээх дадлагажигч илгээх ажил хэрхэн хэрэгжих талаар асуулаа. УИХ-ын дарга хариулахдаа, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу иймэрхүү компаниудын ажиллах нөхцөл улам сайжирна. 06 дугаар сарын 07-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн хэлэлцээр бодитой болсноор хоёр орны бизнесийн харилцаа сайжирна. Үүний зэрэгцээ бид мэргэжилтний солилцоог хоёр тийш нь чөлөөтэй хөрвүүлэх боломж бүрдсэн. Энд ч байсан, тэнд ч ажилласан ялгаагүй нийгмийн даатгал, тэтгэвэрийн шимтгэл нь төлөгдөж байхаар ажиллах боломжтой болсон. Одоогийн байдлаар Япон улсад 1500 гаруй дадлагажигч мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, ажиллаж байна. Нүүрсээ нүүрс чигээр нь зарах боломжгүй болсон. Үнэ 300 хувиар унасан. Ажиллах хүч экспортлох ямар ч яриа байхгүй. Монгол залуучуудыг ажилд сургах, МСҮТ-д сураад, үргэлжлүүлэн 3 жил Япон Улсад дадлагжаад ирэх ийм л зорилгоор явуулж байгаа. Мэдээж ажил хийж байгаа хүн цалин авна. Тэр авдаг цалин нь манай энд авдагаас, Солонгост авдагаас өндөр цалин авна. Манай Улс Япон Улсын эдийн засагт тодорхой орон зай эзэлж, суралцаад, бидний хийсэн бараа бүтээгдэхүүн дэлхийн түвшинд зарагддаг болох нь манай гол зорилго. Түүхий нүүрсээ түүхийгээр нь гаргаад сайхан амьдарна гэдэг мөрөөдлаар хол явахгүй гэж хариуллаа.

 

 

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга, УИХ-ын сонгуулийн 70 дугаар тойрогт нэр дэвшигч З.Энхболд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны иргэдтэй  уулзалт хийсний дараа  иргэд, сонгогчидтой дурсгалын зураг татуулав.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ноу-хоу, өндөр технологи гэдэг чинь хэдэн мянган жилээр монголд байсан, байгаа болохоос гаднаас хуудөарлах, импортлохыг хэлдэггүй юм. ийм мөрийн хөтөлбөр монголд таарахгүй шүү.
2016-06-14
Зи Ин Бо:
Та нарын хөлдүү толгой ажиллах уу, Зи боссоо. Ажилладаг байсан бол тэр их зээл, бондоор иргэд чинь эх орондоо тайван тэнэгэр амьдарч байгаа. Эдийн засгийн 17,5-ийн өсөлт чиний үед 0,2 боллоо. Одоо хангалттай. Зайл.
2016-06-14