Өмнөд Солонгост тавдугаар сарын 20-нд титэм вирусын халдвар анх илэрснээс хойш 50-85 насны долоон хүн нас барж, 95 хүн өвчлөөд байна. Хамгийн сүүлд Сөүлийн “Samsung” эрүүл мэндийн төвд эмчлүүлж байсан 68 настай эмэгтэй титэм вирусын халдвараар нас баржээ. Мөн шинээр найман хүн титэм вирусын халдвараар оношлогдсон нь бүгд эмнэлгийн орчинд халдвар авчээ. Эмнэлгийн орчинд халдвар тархалтыг зогсоохын тулд Өмнөд Солонгосын засгийн газар өвчин илэрсэн 29 эмнэлгийн нэрийг нийтэд зарлалаа.
Уншиж байна |