Никитенкогийн хэргийг Благовещенскийн хотын шүүх авч хэлэлцэх ёстой байсан ч тэрбээр байнга шүүгчдийг доромжилж байсан нь шүүхийг үл хүндэлсэн гэх зүйл ангиар хэрэг үүсгэх шалтгаан болсон гэж Никитенко сэтгүүлчдэд ярьсан байна. Өмнө нь тэрбээр шүүхийг үл хүндэлсэн хэргээр таван жилийн ял сонсож, 2022 онд суллагджээ. Медиазона хэвлэлийн мэдээлснээр, тэрбээр олон жилийн туршид Оросын шүүх, хууль сахиулах байгууллагынхны "тэвчээрийг барж" байгаа аж. Шоронгоос суллагдмагцаа л эрх баригчдын эсрэг өргөдөл гомдол гаргаж, дайн өдүүлснийх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардаж байсан идэвхтэн Никитенко энэ удаад гурван жил хоригдохоор болжээ.