Дэлхийн хамгийн том бадамлянхуа цэцэг Боливийн Санта-Крус хотын Ла-Ринконада цэцэрлэгт хүрээлэнд ургадаг аж. Тиймдээ ч Боливи улс дэлхийн хамгийн том усны бадамлянхуа цэцэг ургадаг орон гэдгээрээ Гиннесийн номонд бичигдсэн талаар РИА Новости мэдээлжээ.
Ла-Ринконада цэцэрлэгт хүрээлэнд ургадаг бадамлянхуаны навчны диаметр 3,2 метрийг давдаг гэнэ. Энэ цэцгийг анх 2019 онд олжээ. Олон жилийн туршид энэ цэцгийг аварга бадамлянхуа цэцгийн бусад төрөлтэй андуурч байсан бол олон улсын судлаачид үүнийг тусдаа бие даасан төрөл гэж тогтоосон байна.
Ийм аварга бадамлянхуа цэцгүүд Аргентин, Бразил, Парагвайд ургадаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |