Саяхан Ираны Батлан хамгаалахын объектод цохилт өгсөн хэрэгтэй холбоотойгоор Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Михаил Подолякийн хийсэн мэдэгдэлд хариу болгон Ираны Парламентын гишүүн Махмуд Аббасзаде хатуухан мэдэгдэл хийжээ.
"Исфахан руу халдсан хэргийг зүгээр өнгөрүүлэхгүй" хэмээн Ираны парламентын Гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын комиссын гишүүн Махмуд Аббасзаде Мешкини мэдэгдсэнийг Аль-Арабия дамжуулсан байна.
Түүнчлэн Украин хариу нь ирэхээс айж байгаа тул Ираныг чиглэсэн ил тод мэдэгдэл хийж чаддаггүй, барууны гар хөл болсон улс ийм байх нь ч аргагүй хэмээн Махмуд Аабасзаде мэдэгджээ.
Мөн Украины сөргөлдөөнд Иран Барууны талд орохгүй хэмээн онцолсон байна.
Тэрбээр ийм мэдэгдэл хийх болсон нь Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Михаил Подолякийн мэдэгдэлтэй холбоотой юм.
Тодруулбал, "Украин та нарт сануулсан шүү дээ" хэмээн Подоляк Твиттер хуудсандаа бичсэн бөгөөд үүгээрээ Оросын армийг Иран дроноор хангаж байгаагийн улмаас Исфахан дахь үйлдвэрт дэлбэрэлт болсон гэсэн санааг илэрхийлсэн байна.
Эргэн сануулахад, нэгдүгээр сарын 29-нд шилжих шөнө Ираны Исфаханд хүчтэй дэлбэрэлт болсон юм. Ираны Батлан хамгаалах яам үүнийг "дроны халдлага бүтэлгүйтсэн" хэмээн мэдэгдсэн бол орон нутгийн хэвлэлүүд таван мужид дэлбэрэлт болсон хэмээн мэдээлж байв.
ОХУ-Д ДРОН НИЙЛҮҮЛДЭГ ИРАНЫ ЦЭРГИЙН ҮЙЛДВЭРТ ЦОХИЛТ ӨГЧЭЭ
Нэгдүгээр сарын 29-нд шилжих шөнө Израиль Иранд цэргийн ажиллагаа эхлүүлсэн гэх мэдээллийг Аль Арабия суваг олон нийтийн сүлжээн дэх хаягуудаараа дамжуулан мэдээлэв. Үүний араас Ойрх Дорнодын хэвлэлүүд болон олон нийтийн сүлжээгээр Ираны хот, цэргийн баазуудад дэлбэрэлт гарсан, агаарын түгшүүр зарлаж, онгоц нисэн, босогчид хөдөлсөн талаарх мэдээлэл гарч байлаа. Израилийн эрх баригчид цэргийн ажиллагаа явуулсан талаар албан ёсоор мэдэгдээгүйн дээр цохилт өгсний хариуцлагыг өөр дээрээ хүлээгээгүй юм. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...
Г.Бямбасүрэн
Уншиж байна |