Пап Францисыг эцсийн замд нь үдлээ

Ромын Католик сүмийн тэргүүн Пап Францисыг оршуулах ёслол өчигдөр Ватиканы Гэгээн Петрийн талбайд боллоо.
Латин Америк гаралтай анхны Пап болсон тэрээр энэ сарын 21-нд таалал төгссөн. Тэрээр 12 жилийн турш сүмийн тэргүүний албыг хашсан юм.
Түүний оршуулах ёслолд олон улсын төрийн өндөр албан тушаалтнууд, ихэс дээдүүд, католик шашинтнууд гээд 400 мянга гаруй хүн оролцсон байна.
Тэдний дунд АНУ, Аргентин, Франц, Габон, Герман, Украин, Филиппин, Польшийн ерөнхийлөгчид мөн Их Британи, Шинэ Зеландын ерөнхий сайд нар, Испанийн хаан, хатан зэрэг хүмүүс байжээ.
Мөн энэ үеэр АНУ болон Украины ерөнхийлөгчид ганцаарчлан уулзсан нь онцлох үйл явдлын нэг байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ