Америкийн зэвсэг үйлдвэрлэгч General Atomics компани Оросын давшилтаас өмнө Украинд туслах зорилгоор Reaper MQ-9 хоёр дроныг нэг доллараар нийлүүлэх санал тавьжээ.
Хэдийгээр үнэгүй шахам дрон нийлүүлэх санал тавьсан ч дроныг бэлтгэх, хүргэхэд Украин 10 сая доллар төлөх шаардлагатай болохын дээр техник үйлчилгээнд гэхэд л жилд найман сая доллар зарцуулагдана гэж Wall Street Journal сонин мэдээлсэн байна.
Дрон нийлүүлэх хэлэлцээг зөвшөөрөх ёстой Цагаан ордон болон Украины эрх баригчид Америкийн зэвсэг үйлдвэрлэгч компаниас тавьсан дээрх саналын талаар тайлар өгөхөөс татгалзсан гэж эх сурвалж мэдээлжээ.
Reaper дроны нийт далавчны урт 20 метр орчим, энэ дрон 24 цаг тасралтгүй нисэх, мөн зэвсэг тээвэрлэх чадвартай аж. Ийм нэг дрон хэдэн сая долларын үнэтэй байдаг гэнэ.
Г.Бямбасүрэн