Зохиолч Харуки Муракамигийн шинэ роман дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Японы номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлнэ гэж Shinchosha сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Муракими шинэ номынхоо нэрийг нууцалсан, шинэ роман 1200 хуудастай байх бөгөөд 2970 иен буюу 22 орчим доллараар борлуулагдах аж. Түүнчлэн номын цахим хувилбар ч гарах юм байна.
Дөрөвдүгээр сард гарах ном нь Мураками сүүлийн зургаан жилд гаргасан анхны роман юм. Хамгийн сүүлд тэрбээр 2017 оны хоёрдугаар сард "Killing Commendatore" номыг уншигчдад хүргэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |