АНУ 150 км тусгалтай, өндөр нарийвчлалтай Ground Launched Small Diameter Bomb пуужинг Украинд нийлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Ройтерс агентлаг дамжуулжээ.
Эдгээр пуужин 2,2 тэрбум долларын шинэ багц тусламжид багтах аж. GLSDB пуужинг Америкийн Боинг корпораци Шведийн SAAB групптэй хамтран боловсруулсан. Өөрөө чиглүүлэгч энэ пуужинг HIMARS шуурган галын тийрэлтэт системээс хөдөлгөөнт бай устгах зорилгоор харвах боломжтой аж. Энэ пуужинг цаг агаарын ямар ч нөхцөлд, мөн хуягт машинуудын эсрэг ч ашиглах боломжтой аж.
Саяхныг хүртэл Украинд нийлүүлж байсан пуужингуудын тусгал дээд тал нь 80 км байсан юм. Энэ пуужинг багтаасан цэргийн шинэ тусламжийн талаар энэ долоо хоногт зарлаж магадгүй гэж Ройтерс мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |