Орос, Украины хоорондын сөргөлдөөнд зуучлагч болох санал тавьсан нөхцөлд ийн зуучаар ажиллахад бэлэн гэж Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ. Түүнийг ийм үүрэгтэй оролцохыг сөргөлдөөний эхний шатанд санал болгож байсан хэмээн мэдэгдсэн байна.
"Украинд сөргөлдөөн эхэлсэн эхний үед надад энэ талаарх хүсэлт ирж байсан" хэмээн Биньямин Нетаньяху CNN агентлагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.
Гэхдээ сөргөлдөөнийг зохицуулах зуучлагч болох саналыг хэн тавьсан талаар тэрбээр мэдээлээгүй байна. Энэ хүсэлт албан бус байсан тул сөргөлдөгч талуудын хооронд зуучлагч болохыг хүсээгшүй хэмээжээ.
"Харин одоо холбоо хамаарал бүхий талууд надад ийм санал тавьбал би мэдээж энэ саналыг бодолцоно" хэмээн Израилийн Ерөнхий сайд мэдэгдсэн байна.
Нетаньяху Орос, Украины хооронд үр дүнтэй зуучлагч байж чадна гэж Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Михаил Подоляк мэдэгдэж байлаа. Учир нь Нетаньяху орчин үеийн дайны талаарх төсөөлөлтэй, зуучлагчийн үүргийг ойлгодог хэмээн Подоляк мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |