Оросын Санкт-Петербург хотод "Яблоко" намын үүрийн байранд 77 настай зураач Елена Осиповагийн дайн эсэргүүцсэн зурагт хуудасны үзэсгэлэн дэлгэгджээ. Энэ талаар "Эрх чөлөө" радио мэдээлсэн байна.
Ахмад зураач Осипова Украинд өдүүлсэн дайныг олны өмнө эсэргүүцдгээрээ алдартай аж. Энэ үзэсгэлэнд түүний зарим бүтээл багтаагүй бөгөөд ингэснээр Оросын армийн нэр хүндийг унагасан гэх зүйл ангиар зураачийн эсрэг хэрэг үүсгэхээс сэргийлэхийг хүссэн гэж зохион байгуулагчид нь мэдэгджээ.
Елена Осипова өмнө нь Петербургийн төв гудамжуудад ганцаарчилсан эсэргүүцэл илэрхийлж, бүтээлээ олны өмнө дэлгэж байсан аж. Тухай бүрт нь түүнийг цагдаагийнхан зогсоодог байсан бол өнгөрсөн оны зун эх оронч идэвхтнүүд гэх хүмүүс ахмад зураач руу дайрч, зурагт хуудсыг нь урсан тохиолдол ч гарч байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |