Жүдогийн тэмцээнүүд эргэж ирэх нь
Олон улсын жүдо бөхийн холбоо нэгэн баяртай мэдээ дуулгаж, "IJF WORLD JUDO TOUR" тун удахгүй эхлэх гэж байгааг уламжиллаа.
Олон улсын жүдо бөхийн холбоо нэгэн баяртай мэдээ дуулгаж, "IJF WORLD JUDO TOUR" тун удахгүй эхлэх гэж байгааг уламжиллаа.
Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны плэй-оффын хоёрдугаар шатанд өрсөлдөх таван багийн нэр тодорчээ. Дорнод бүсийн дөрвөн багийн нэр дөрвүүлээ тодорхой болсон бол Өрнөд бүсээс зөвхөн “Лос-Анжелес Лейкерс” эрхээ аваад байна.
Монголын хөлбөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 11-р тойргийн тоглолт долоо хоногийн дундуур явагдлаа.
Бие биенээ үгүйсгэн хэдэн жилийн турш тэмцэлдсэн хоёр холбооны Цэцдийн зөвлөлийн дарга болох дархан аварга Г.Өсөхбаяр, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нар ийм шийдвэрийг гаргахаар зөвшилцөн гарын үсгээ зурсан ажээ.
МҮОХ-ны удирдлагууд өчигдөр Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хороонд зочилж санал бодлоо солилцлоо. Уулзалтанд МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр болон албаны бусад төлөөлөл оролцов.
Азийн боксын холбоо (ASBC)-ны удирдах зөвлөл саяхан онлайнаар хуралдаж Энэтхэг улсад зохион байгуулахаар төлөвлөсөн Азийн АШТ-ийг 2021 онд болгохоор хойшлуулав.
Монголын хөлбөмбөгийн холбоо болон Унгарын алдарт “Пушкаш” академийн хамтын ажиллагааны хүрээнд Европийн топ академид суралцсан арван Монгол хүүхдийн анхдагч нь Г.Ганбаяр билээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Унгарын дэд лигийн “Активал Чаквар” багтай нэгдэж гоол оруулаад байсан.
Үндэсний шигшээ багийн гишүүн, залуу хөлбөмбөгчин Ганболдын Ганбаяр Монголын хөлбөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, хөгшин Европийн лигийн албан ёсны тоглолтонд монгол хүн мэргэжлийн тамирчны хувиар анх удаа гоол хийлээ.
Мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жинд Дэлхийн аварга цол, бүсийн төлөө тулаанд оноогоор ялагдсан Н.Төгсцогт ирэх есдүгээр сарын 19-нд Мексикийн Эдуардо Рамирестай “ title eliminator” статустай (хэн ялсан нь цаашаа дэлхийн аварга цолын төлөө тулалдах эрхтэй болно гэсэн үг) “ Mohegan Sun Arena” ордонд тулалдахаар болоод байна.
Аав, ээж хоёр маань улсын баяр наадмын барилдааныг хөдөө гэртээ зурагтаар үзсэн. Начин цол хүртчихээд аавтайгаа ярихад “Хүүдээ баяр хүргэе” гэж хэлээд уйлсан. Аав, ээж хоёрыгоо бага ч гэсэн баярлуулж байгаадаа баяртай байна.
Монголын хөлбөмбөгийн холбооны Дээд лигийн 10-р тойргийн тоглолт амралтын өдрүүдэд явагдаж, лигийг тэргүүлэгч багууд учраагаа бүгд илт давуу яллаа.
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 17 хүртэлх насны шигшээ багуудын ур чадварын онлайн тэмцээнд Монголын хөвгүүд түрүүлж, нэгэн шинэ түүхийг бичлээ.
Унгар улсын өсвөр үеийн шатрын аварга шалгаруулах тэмцээний 12 хүртэлх насны ангилалд Унгар улсад амьдарч буй Д.Нандин-Эрдэнэ охин амжилттай оролцож дэд байр эзэлжээ.
Бамбарын буухиа Японы Фүкүшима мужийн хөлбөмбөгийн бэлтгэлийн төвд 2021 оны гуравдугаар сарын 25-нд эхэлж, тус улсын 47 мужаар дайран 121 өдөр үргэлжлэх юм.
Чөлөөт бөхөөр Дэлхийн АШТ-ий хүрэл медаль зүүж, Пан Америкийн аварга цол хүртэж байсан, халз тулааны хүнд жингийн шилдэг тамирчин Даниэл Кормие UFC-гээс зодог тайлахаар болов.
Үндэсний их баяр наадамд долоо давж улсын заан цол хүртсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарчид “Нутгийн буян” группээс “Toyota Land Cruiser 200” маркийн автомашин бэлэглэлээ.
Монгол улсын засгийн газрын 2020.08.19-ний өдрийн ээлжит хуралдаанаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргыг томиллоо.
Английн Ронни О’Салливэн Шеффилд хотноо болсон снукер бильярдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Кайрен Уилсоныг 18:8-аар ялж түрүүллээ. 2001, 2004, 2008, 2012, 2013, 2020 онд дэлхийн аварга цол хүртэж буй Ронни ийнхүү Английн Стив Дэвистэй түрүүгээр тэнцэж ирлээ.
Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, өсөх идэр начин, “Москва-1980” олимпийн наадмын жүдо бөхийн анхны мөнгөн медальт Цэндийн Дамдингийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг түүний төрсөн нутаг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын төвд байгуулахаар төлөвлөж байна.
Олимпийн наадам нэг жилээр хойшилсон ч чөлөөт бөхийн шигшээ багийнхан энэ зуны хоёрдахь удаагийн цугларалтдаа Булган аймгийн Хангал сумд байрлах Галтайн аманд гараад байна. 14 хоногийн турш үргэлжлэх энэхүү цугларалтад шигшээ багийн нийт 50 гаруй тамирчин, дасгалжуулагч хамрагджээ.