Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, өсөх идэр начин, “Москва-1980” олимпийн наадмын жүдо бөхийн анхны мөнгөн медальт Цэндийн Дамдингийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг түүний төрсөн нутаг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын төвд байгуулахаар төлөвлөж байна.
Ц.Дамдин багшийн гэр бүлээс санаачилсан уг төслийг Баян-Адарга сумын удирдлагууд дэмжиж, алдарт тамирчин, олимпийн зүтгэлтний дурсгалын хөшөөг босгохоор хамтран ажиллаж байна. Монголын үндэсний олимпийн хороо нь эх орныхоо нэр хүндийг олимп, дэлхийн тавцнаа мандуулсан суут тамирчин, олимпизмийн нэрт зүтгэлтэн Ц.Дамдингийн дурсгалыг мөнхжүүлэх их үйлсэд нэгдэж, энэхүү сайхан үйл хэрэгт хандив өргөх аянд спорт-олимпизмийн төлөө хамтран ажилладаг байгууллага, спорт холбоод, компани, хувь хүмүүсийг уг аянд нэгдэхийг уриалжээ.
М.Бүүвэй
Уншиж байна |