Олимпийн удирдлагууд БТСУХ-нд зочиллоо
2020-08-27

 

МҮОХ-ны удирдлагууд өчигдөр Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хороонд зочилж санал бодлоо солилцлоо. Уулзалтанд МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр болон албаны бусад төлөөлөл оролцов.

 

Уулзалтаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц салбарын үйл ажиллагаанд зөвлөмж дэмжлэг үзүүлэх, хөгжлийг тодорхойлох чиг үүрэг бүхий хороо байгуулахаар бэлтгэл ажил хийж байгааг онцлоод энэхүү хорооны гишүүнээр МҮОХ-ноос төлөөлөл оролцуулах хүсэлтэйгээ илэрхийллээ. Мөн төрийн байгууллагаас төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавих, оролцох эрхгүй байдаг. Тиймээс Монголын спортын салбарт тулгамдаад буй гол асуудлын нэг болох спорт холбоодын талцал хуваагдал, хоорондын зөрчил маргаантай байдлыг цэгцэлж, эв хүчээ нэгтгэхэд анхаарч ажиллахыг МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяраас хүссэн юм.

 

Түүнчлэн цар тахлын улмаас Токио-2020 зуны олимпийн наадам цуцлагдсан ч эерэгээр харвал баг тамирчид маань бэлтгэл сургуулилтаа улам бүр чамбайруулах боломж гэдгийг онцлоод ирэх 2021 онд зохион байгуулагдах зуны олимпийн наадамд БТСУХ, МҮОХ хамтран баг тамирчдаа илүү хүчирхэгжүүлж, илүү чанартайгаар амжилт дүүрэн оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын зүгээс спорт, олимпизмыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд гар нийлэн, санал нэгтэйгээр хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
Khaipi:
Tuvshinbayar, Sharavjamts hoyoroo 2 huvaagdsan AN, MAN-ny sagsan bumbugiin holbood negetjej neg udirdilgatai bolgoochee!
2020-08-27