Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 17 хүртэлх насны шигшээ багуудын ур чадварын онлайн тэмцээнд Монголын хөвгүүд түрүүлж, нэгэн шинэ түүхийг бичлээ.
Мөн манай тоглогч Г.Болор-Эрдэнэ тэмцээний туршид дунджаар 21,8 оноо авч тус тэмцээний шилдэг тоглогчоор тодорчээ. Монголын шигшээ багийн хувьд хэсэгтээ Туркийн шигшээ багийг 114:149, Уганда улсын шигшээ багийг 119:142, Беларусь улсын багийг 112:129-өөр хожиж шөвгийн наймд шалгараад байв.
Улмаар хасагдах шатанд Пуэрто-Рико улсын хөвгүүдийг 109:118, Гвинейн багийг 111:119-өөр хожиж аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болжээ. Шувтаргын шатанд Болгарын шигшээ багийг 99:124-өөр хол давуу ялж түрүүлсэн байна. Энэхүү онлайн тэмцээнд оролцохдоо багууд өөрсдийн эх оронд даалгаврыг гүйцэтгэж, бичлэгээ ОУСБХ руу илгээх бөгөөд тоглолтод аль бага оноотой баг нь ялдаг журамтай аж.
М.Бүүвэй
Уншиж байна |