Монголын хөлбөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 11-р тойргийн тоглолт долоо хоногийн дундуур явагдлаа.
Энэ тойрогт болсон тоглолтуудын дүнг та бүхэнд сонирхуулья: Андууд Сити – Атлетик 220 1:4 Гоолыг “Андууд”-аас Ц.Бат-Оргил, “Атлетик”-аас Н.Наранболд (3 гоол), А.Тэмүүжин нар оруулав.
Лигийн мэргэн буучдын жагсаалтыг Н.Наранболд 21 гоолтойгоор тэргүүлсээр байна. Улаанбаатар Сити-Хаан хүнс Эрчим 2:3 “Сити”-гээс О.Мижиддорж, Д.Тэмүүлэн нар, “Эрчим”-ийн Ц.Түмэнжаргал, Ц.Энхтөр, Ц.Төмөр-Очир нар гоолдов.
Улаанбаатар-Дэрэн 2:3 Гоолыг “Улаанбаатар”-ын О.Энх-Амгалан (2 гоол), “Дэрэн”-гийн Н.Эрдэм, М.Мөнххүслэн (2 гоол) нар оруулжээ. Тоглолт 2:2-оор тэнцэж дуусч болох байсан ч тоглолтын 94 дэх минутанд М.Мөнххүслэн гурван онооны үнэ цэнтэй гоол оруулж “Эрчим” хожив.
Сумида Жипро-Хангарьд 1:5 “Сумида”-гийн цор ганц гоолыг тоглолтын эхний минутанд Б.Санжаадамба оруулсан ч “Хангарьд”-аас С.Ганхуяг (2 гоол), А.Базархүү, Т.Энх-Эрдэнэ, мөн “Сумида”-гийн Д.Ганбат өөрийн хаалганд оруулав. СП Фалконс – Улаанбаатарын Мазаалайнууд 3:0 Дээд лигийн 12-р тойргийн тоглолт ирэх амралтын өдрүүдэд явагдана.
М.Бүүвэй
Уншиж байна |