Д.Кормие зодог тайллаа
2020-08-20

 

Чөлөөт бөхөөр Дэлхийн АШТ-ий хүрэл медаль зүүж, Пан Америкийн аварга цол хүртэж байсан, халз тулааны хүнд жингийн шилдэг тамирчин Даниэл Кормие UFC-гээс зодог тайлахаар болов.

 

Тэрбээр өнгөрөгч ням гаригт Стипе Миочичэд шүүгчийн саналаар ялагдсаны дараа энэ шийдвэрээ гаргасан юм. Өдгөө 41 настай Кормие 2008 оны Бээжингийн олимпийн дараа чөлөөт бөхөөс холимог тулаанд шилжжээ. Даниэл Кормие тулааны ертөнцөд 11 жилийн турш хүчин зүтгэхдээ 2015-2019 оны хооронд UFC-гийн хүнд жингийн дэлхийн аваргын бүсийг эзэмшиж байлаа. Нийтдээ 22 удаа ялж, гурван удаа ялагдсан бөгөөд хоёрт нь Стипе Миочичийг дийлээгүй билээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин