Монголын хөлбөмбөгч УЕФА-гийн “Европа лиг”-т тоглоно
2020-08-26

 

Монголын хөлбөмбөгийн холбоо болон Унгарын алдарт “Пушкаш” академийн хамтын ажиллагааны хүрээнд Европийн топ академид суралцсан арван Монгол хүүхдийн анхдагч нь Г.Ганбаяр билээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Унгарын дэд лигийн “Активал Чаквар” багтай нэгдэж гоол оруулаад байсан.

 

Харин өчигдөр түүнийг дээд лигийн үндсэн баг нь дуудсанаар өнөөдөр Швед улсыг зорихоор болжээ. Учир нь “Пушкаш” клуб дээд лигийнхээ хүснэгтийн гуравдугаар байранд бичигдэж Европийн хөлбөмбөгийн холбоо (УЕФА)-ны “Европа лиг”-ийн эрхийн төлөөх урьдчилсан шатанд Шведийн “Хаммарбю”-тай тоглохоор болсон юм.

 

Энэ тоглолтод үндсэн багийн дасгалжуулагч, словак мэргэжилтэн Жолт Хорняк Монгол хүү Г.Ганбаярыг хэрэгтэй хэмээн үзэж үндсэн багтаа дуудсан байна. Ийнхүү Монголын хөлбөмбөгч “Европа лиг”-т тоглохоор Швед улсыг зорьж явна. Тоглолт наймдугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 01:00 цагаас (Улаанбаатарын цагаар) Шведийн нийслэл Стокхольм хотын “Теле2 Арена”-д явагдана.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
Saihan medee bna. Amjilt husiye.
2020-08-26