Т.Дүгэрдорж: Начин болоод аавтайгаа ярихад “Хүүдээ баяр хүргэе” гээд уйлсан
2020-08-24

Гэрэл зургийг MPA.mn

 

-Багш минь “Даваа ханах болоогүй шүү” гэж захиж байлаа-

 

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Завхан аймгийн Отгон сумын харьяат цэргийн арслан Т.Дүгэрдорж өөрийн багш, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын гарьд  Б.Гончигдамбаар тав давж улсын начин цол хүртсэн. Ингээд  улсын начин Т.Дүгэрдоржтой ярилцлаа. Тэрбээр хэвлэлд анх удаагаа ярилцлага өгч байгаа нь энэ.

 

-Юун түрүүнд Монгол Улсын начин цол хүртсэнд тань баяр хүргэе?

 

-Баярлалаа. Улсын цолтнуудын эгнээнд багтсандаа баяртай байна.

 

-Наадмын дараа  нутагтаа очоод ирсэн гэсэн. Нутагт зуншлага сайхан байна уу?  Начин цолны мялаалга  наадам нь хойшилсон гэсэн үү?

 

-Зуншлага  сайхан байна. Нутгийнхан минь сайхан хүлээж авлаа. Нутагтаа очоод арав гаруй хоноод ирлээ. Цолны мялаалга наадам хийгээгүй л байна. Коронавирус, цар тахлын улмаас хойшилсон. Есдүгээр  сар гаргаад хийх бодолтой байна. Одоо бол бэлтгэлдээ орчихсон байгаа.

 

-Хэзээнээс бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бэ? 2014 оноос Б.Гончигдамба гарьдын удирдлага дор бэлтгэлээ базааж эхэлсэн гэсэн үү?

 

-2009 оноос Завхан аймагтаа Г.Ишдорж багшийнхаа удирдлаган дор чөлөө бөхөөр хичээллэж эхэлсэн. 2011-2015 онд "Аварга" дээд  сургуульд суралцаж Б.Адъяахүү багш дээрээ бэлтгэл сургуулилт хийж байсан. 2014 оноос хойш өдийг хүртэл Б.Гончигдамба багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж байна.

 

-Бөх болоход удам их нөлөөлдөг байх. Таны хувьд хоёр  талын  бөхийн удамтай юм билээ?

 

-Хоёр талаас бөхийн удамтай. Аавын талаас гэвэл манай өвөө сумандаа хоёр түрүүлсэн. Сумын заан цолтой. Мөн цэрэгт байхдаа улсын баяр наадамд барилдаж явсан юм билээ. Харин  ээжийн  төрсөн дүү  аймгийн арслан Ж.Сүхбат. Мөн завхан аймгийн анхны арслан Ч. Ашпил манай ээжийн талын хамаатан.

 

-Отгон сумын анхны улсын цолтон, Улсын харцага Т.Бэгзсүрэн таны төрсөн ах. Эхээс хоёул юм билээ. Багадаа их ноцолдож өссөн үү?

 

-Бид нэг насны зөрүүтэй. Багаасаа барилдаж, ноцолдож өссөн. Манайх сумын төвийн айл. сургуулийнхаа амралтаар хөдөө очиж морь мал унаж, хонь хариулдаг байлаа.  Ах маань 2018 онд улсын харцага цол хүртэж Отгон сумын анхны улсын цолтон болсон. Ахаараа маш их бахархаж, хүндэлж явдаг.

 

-Таны хувьд улсын баяр наадамд хоёр дахь жилдээ барилдлаа. Ах тань юу гэж зөвлөв?

 

-Сандарч биеэ барьж болохгүй, маш тайван байгаарай гэж зөвлөсөн. Ахынхаа зөвлөгөөний дагуу тайван байхыг хичээсэн.

 

 

Багш маань надад маш том итгэл хүлээлгэж улсын цолтны эгнээнд орууллаа. Цаашдаа багшийнхаа итгэлийг алдалгүй бэлтгэл сургуулилтаа сайн хийж амжилтаа ахиулахын төлөө хичээнэ. Бүх л зүйл дээр багшаасаа үлгэр дуурайлал авч хүндэлж явдаг. Начин цолны барилдааны дараа багш минь “Даваа ханах болоогүй шүү” гэж захиж байлаа. Багшдаа маш их баярлалаа.

 

-Наадмын өмнөх начин цолтнуудын тааварт таны нэр байсан. Бөхөд элэгтэй үзэгчдийн тааварч онолоо. Улсын начин цолны барилдаанд багштайгаа барилдаж давлаа. Барилдааны тухайд?

 

-Багш маань надад маш том итгэл хүлээлгэж улсын цолтны эгнээнд орууллаа. Цаашдаа багшийнхаа итгэлийг алдалгүй бэлтгэл сургуулилтаа сайн хийж амжилтаа ахиулахын төлөө хичээнэ. Бүх л зүйл дээр багшаасаа үлгэр дуурайлал авч хүндэлж явдаг. Начин цолны барилдааны дараа багш минь “Даваа ханах болоогүй шүү” гэж захиж байлаа. Багшдаа маш их баярлалаа.

 

-2019 онд Бүх цэргийн наадмын барилдаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат тухайн үед аймгийн арслан/ Ардын хувьсгалын 98 жилийн ойн улсын баяр наадмаар улсын начин цол хүртсэн/  Б.Цэдэнсодномоор найм даван түрүүлж цэргийн арслан цол хүртсэн. Энэ барилдааныг нэхэн санавал?

 

-Санаанаас гардаггүй барилдаануудын маань нэг. Тухайн үед их хүч шавхсан барилдаан болсон.

 

-2009 оноос чөлөөт бөхөөр хичээллэж байгаа гэлээ. Чөлөөт бөх үндэсний бөхөөр хослуулж хичээллэхийн давуу тал?

 

-Чөлөөт бөхөөр хичээллэх их хэцүү барьцгүй. Чөлөөт бөхөөр хичээллэж байгаад  үндэсний бөхөөр хичээллэхэд ямар нэгэн тохиолдолд барьц авахад дөхүү байдаг. Одоо чөлөөт бөхийн бэлтгэлээ Ц.Хосбаяр багшийнхаа удирдлага дор хийж байна.

 

-Амжилттай яваа эр хүний ард сайн гэргий байдаг. Гэр бүлээ уншигчдад танилцуулахгүй юу?

 

-Эхнэрийг минь Б.Ариунсувд гэдэг.  Завхан аймгийн Нөмрөг сумынх. Бид арван жилдээ танилцаж байлаа. Завхан аймгийн нэгдүгээр арван жилд суралцаж байхад  манай нөгөө ангид шилжиж ирсэн. Бид 2012 оноос үерхэж эхлээд  2015 онд гэр бүл болсон. Манайх ам бүл дөрвүүлээ. Хоёр хүүтэй. Энэ жилийн баяр наадмаар гэр бүлийнхэн маань бүгд хөдөө нутагтаа байсан. Гэргий минь даваа болгоны өмнө сүүгээ өргөж залбирч байлаа. Ханьдаа баярладаг.

 

 

Аав, ээж хоёр маань нутагтаа хувиараа бизнес эрхэлдэг. Улсын баяр наадмын барилдааныг хөдөө гэртээ зурагтаар үзсэн. Начин цол хүртчихээд  аавтайгаа ярихад “Хүүдээ баяр хүргэе” гэж хэлээд уйлсан. Аав ээж хоёрыгоо бага ч гэсэн баярлуулж байгаадаа баяртай байна.

 

-Хоёр хүүгээ бөх болгоно гэж боддог уу?

 

-Хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг хүндэтгэнэ. Аав нь бөх учраас заавал бөх болох ёстой гэж шаардахгүй. Хүүхдүүд маань үндэсний бөхөөр хичээллэхийг хүсвэл дэмжинэ.

 

-Нэг айлын хоёр хүү нь хоёул улсын цолтой  бөх байна гэдэг ховор тохиолдол. Улсын начин болоод очиход аав тань юу гэсэн бэ?

 

-Аав ээж хоёр маань нутагтаа хувиараа бизнес эрхэлдэг. Улсын баяр наадмын барилдааныг хөдөө гэртээ зурагтаар үзсэн. Начин цол хүртчихээд  аавтайгаа ярихад “Хүүдээ баяр хүргэе” гэж хэлээд уйлсан. Аав ээж хоёрыгоо бага ч гэсэн баярлуулж байгаадаа баяртай байна.

 

 

-Үзэгчдийн уухай дэмжлэг тамирчдын сэтгэлзүйд ихээхэн нөлөөлдөг байх. Энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж цахим үзэгчтэй наадам боллоо?

 

-Харин тийм. Гэсэн ч бөхөд хайртай үзэгч олон минь цэнхэр дэлгэцээрээ биднийгээ дэмжиж суугаа учраас сэтгэл санаа сайхан байлаа.  Өнгөрсөн жил улсын баяр наадамд анх удаагаа барилдахад сэтгэл санаа хүнд байсан. Харин энэ жил сэтгэлзүйгээ маш сайн бэлдсэн.  

 

-Сүүлийн жилүүдэд бөхчүүд допингийн асуудалд өртөх болж. Энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?

 

-Допингийн эсрэг байр суурьтай байдаг. Мэдээж тамирчин хүний хувьд маш шударга бус зүйл шүү дээ.

 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.  Амжилт хүсье?

 

-Үргэлж дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа. Бэлтгэл сургуулилтаа сайн хийж, хичээх болно. Мөн дэвжээний тэргүүн Д.Дагвадорж, дасгалжуулагч Б.Гончигдамба,  “Даян” дэвжээний  хамт олон, “Сүлд” спорт хороо, “Уушгийн баян” компани болон тусалж дэмждэг бүхий л хүмүүстээ баярлалаа. Намайг дэмждэг хүмүүсийг  бүгдийг нь дурьдвал дуусахгүй байх. /инээв/ Та бүхэндээ маш их баярлалаа.

 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
monhbayr:
aan dugerdorj ah maani manai ovoogiin duugiinhana huuhed bolohoor ahsaa amjilt husey
2020-11-22
Tiim shvv. Huhnii tolgoi imrehees uur wm chadah bidh
2020-09-12
Tiim shvv. Huhnii tolgoi imrehees uur wm chadah bish.
2020-09-12
Нямаа:
Сайхан барилдсан.Ялангуяа Жаргалбаяртай.Одбаярт даанч шимгүй явчихсан даа.
2020-08-26
My nz mubdag bn sht
2020-08-26
Mundag bn sht. Ilvv ih amjilt
2020-08-26
Uls orondoo xoich ireeduidee yu xiij buteex gej bna dvv xvv. Neg yum hodooroi busad buxchvvd ch gesen
2020-08-25
hulhi:
Bagsha davj nachin blno gej hulhi hulhi
2020-08-25
Баяр хүргэе
2020-08-24
Усан нүдэт:
Хөдөөнийхөнд Улчын начин гэдэг чинь том гадаадын дээд сургууль төгссөн хүнтэй адилхан л асар мундаг амьтан байхгүй юу базарваань
2020-08-24
Зочин:
Eрөнхийлөгчөө бөхчүүдэд цол эхчүүдэд одон гардуулах үeд л олж харах юм даа. Амархан ажил байнаш дээ
2020-08-24
Tiim shvv. Huhnii tolgoi imrehees uur wm chadah bidh
Tiim shvv. Huhnii tolgoi imrehees uur wm chadah bish.
сайхан шүү аав ээжээ баярлуулах нь хамгийн том буян:
Начин цол хүртчихээд аавтайгаа ярихад “Хүүдээ баяр хүргэе” гэж хэлээд уйлсан.
2020-08-24
Сайхан залуу байна. Төр түмнийхээ хайрыг дааж яваарай. Улам их амжилт хүсье
2020-08-24
Сайхан начинтай болсон баяр хүргэж их амжилт хүсье.
2020-08-24
зочин:
тэгээд л уйлаа шүү дээ
2020-08-24
зочин:
хөөрхий дөө өвлөж үлдэх мөнгө төгрөгөөр нь нэг муу тэмдэг худалдаад авчихаар тэр муу хөгшинд ямар олиг байв гэж дээ,тэр тэмдэг чиний болон танай гэр бүлийн амьдралын баталгаа болоод аваад явж дөнгөх үү дүү хүү
2020-08-24
зочин:
тэгээд л уйлаа шүү дээ