Чөлөөтийнхөн Булган аймагт бэлтгэлд гарчээ
2020-08-18

 

Олимпийн наадам нэг жилээр хойшилсон ч чөлөөт бөхийн шигшээ багийнхан энэ зуны хоёрдахь удаагийн цугларалтдаа Булган аймгийн Хангал сумд байрлах Галтайн аманд гараад байна. 14 хоногийн турш үргэлжлэх энэхүү цугларалтад шигшээ багийн нийт 50 гаруй тамирчин, дасгалжуулагч хамрагджээ.

 

 

Үүнээс өмнө Улаанбаатар хотноо “Эко” баазад бэлтгэл хангаж байгаад Булган нутаг руу шилжин очсон байна. Биеийн ерөнхий хөгжил болон тусгай чанар хөгжүүлэх бэлтгэлд нь дэм үзүүлж МЧБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх өөрийн зардлаар Японы SAVAS брэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг тамирчдадаа авч өгчээ. Чөлөөт бөхийн баг тамирчдын хувьд оны сүүлчээр насанд хүрэгчид, залуучуудын ДАШТ-д хүч сорих хуваарьтай байгаа юм.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин