Үндэсний шигшээ багийн гишүүн, залуу хөлбөмбөгчин Ганболдын Ганбаяр Монголын хөлбөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, хөгшин Европийн лигийн албан ёсны тоглолтонд монгол хүн мэргэжлийн тамирчны хувиар анх удаа гоол хийлээ. Г.Ганбаяр ням гаригт Унгарын дэд лигт “Активал Чаквар” багийнхаа тоглолтонд анх удаа гараанд гарч 40 дэх минутанд гоол оруулжээ.
Довтолгоог өөрөө эхлүүлээд дамжуулалтыг өгч, жигүүр сэлгээд, хажуугаас ирсэн ирсэн сайхан дамжуулалтыг гоол болгожээ. Тоглолт 2:2-оор дууссан байна. Түүний хувьд Монгол Улсаас Унгарын алдарт “Пушкаш” академид суралцсан арван хүүхдийн анхдагч нь бөгөөд буурал тивийн багтай мэргэжлийн гэрээ зурсан анхны тоглогч юм.
Ц.Ганбат
Уншиж байна |