Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос Цэцдийн зөвлөлийг есдүгээр сарын 5-ны бямба гарагт 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд хуралдуулахаар болжээ. Бие биенээ үгүйсгэн хэдэн жилийн турш тэмцэлдсэн хоёр холбооны Цэцдийн зөвлөлийн дарга болох дархан аварга Г.Өсөхбаяр, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нар ийм шийдвэрийг гаргахаар зөвшилцөн гарын үсгээ зурсан ажээ.
МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлаас “Их Эе”-ийг хуралдуулах товыг зарлаж, хурлын төлөөлөгчдийг сонгох журмыг батлах юм байна.
Ц.Ганбат
Уншиж байна |