Төв аймаг, Батсүмбэр сум Мандал багийн Уйлант 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 14:16 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дугаа тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраажээ. Гал түймрийн голомтоос 13 настай М, 11 настай Т, 7 настай Т, 8 настай Д нарыг аварчээ.
Уншиж байна |