Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг баяр болох цагаан сар иргэдийн халаасанд их ачаалал өгдөг. Гэрийнхэнтэйгээ ёслоод өнгөрөх залуу гэр бүл олон ч настан буурлаа хүндэтгэх, эргээд тэд нь идээ шүүс бэлдэхээс гадна гар цайлгах бэлэг цуглуулах ажил сарын өмнө эхэлдэг билээ. Энэ жишгээр "Хүчит шонхор" захын хашаанд эгнэсэн олон машин дээр дэлгэсэн ууц, өвчүүний худалдаа хэдийн гарсан байна.
"Хүчит шонхор" захад өнөөдрийн байдлаар сар шинийн ууц 200-600 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна. Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр хонины цул мах өмнөх долоо хоногтой харьцуулбал 3.8 хувиар өсчээ.
Махны дундаж үнэ
Тус долоо хоногт үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 16 000 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 15 000 төгрөгийн үнэ ханштай байна. Хонь, адууны мах 11 000 төгрөг, ямааны мах 8500 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад Үхрийн ястай махны үнэ 2.3 хувиар, үхрийн цул махны үнэ 2.9 хувиар өссөн байна.
Үхрийн ястай мах, “Хүчит шонхор”, “Хар хорин” захууд хамгийн хямд буюу 12 500 төгрөг, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 17 500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 2.2 хувиар, хонины цул махны үнэ 3.8 хувиар өссөн байна.
Иргэд: Ууцны махыг килограммыг нь 8500 төгрөгөөр тооцож худалдаалж байна. Мах, гурилын үнэ жоохон нэмэгдсэн байна. Харин бусад сүү цагаан идээний үнэ хэвийн байна. Манайхны хувьд 70 сая малтай хэр нь үхэр авч иддэг үнээр хонь авч идэж байна шүү дээ. Хамгийн хямдхан мах гэхэд л 10 мянган төгрөг түүнээс дээшээ болоод явчхаж байгаа юм.
Энэ жилийн хувьд цагаан идээний үнэ өндөр байна. Худалдаа эрхлэгчдийн хувьд зуншлага муу байсан учраас үнэ нэмэгдсэн хэмээн тайлбарлаж байв. Цагаан идээний үнийн хувьд,
Уншиж байна |