Хаврын цаг агаарын урьдчилсан төлөв гарлаа
2024-01-10

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар, орчны тоон загварчлал судалгааны хэлтсээс 2024 оны 02 дугаар сараас 04 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолжээ.

 

 

Агаарын дундаж температур: II сард нутгийн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, төвийн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ОЖД–аас хүйтэн, III сард нутгийн баруун өмнөд хэсэгт ОЖД–ийн орчим, бусад нутгаар ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байгаа боловч IV сараас дулаарч нутгийн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад хугацаанд болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

 

Хур тунадас: II болон IV сард говь талын нутгийн зүүн өмнөд хэсэг буюу говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд болон ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, III сард болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

 

Хаврын улирал эхэлж буй тухайн цаг агаарын урьдчилсан төлөвийн хугацаанд цаг агаарын огцом дулаарал, хүйтрэл үе үе ажиглагдах бөгөөд үүнтэй холбоотойгоор малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэж, цаг агаарын мэдээгээ цаг тухай бүрд авч, сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

 

 

Хоёрдугаар сарын агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна 

 

2024 оны 2 дугаар сарын нийлбэр хур тунадас Өмнөговь, Хэнтийн зүүн, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна

 

Гуравдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын баруун, Баянхогорын өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байна.

 

2024 оны 3 дугаар сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна

 

Дөрөвдүгээр сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увс, Завханы баруун, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, Дорнодын нийт нутаг, Сүхбаатарын зүүн хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна

 

2024 оны 4 дүгээр сарын нийлбэр хур тунадас Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Дундговийн зүүн өмнөд, Сүхбаатарын ихэнх нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яг хэдэн хэм болох вэ .ойролцоогоор ч болов бичээчээ ..
2024-01-19