Иргэд: Дотоодод аялахаас илүү гадаадад аялах нь хямд байна 
2024-01-08

Монгол Улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, энэ жил нэг сая жуулчин хүлээж авахаар төлөвлөөд буй. 
Монголчуудын хувьд зуны улирал гэлтгүй өвлийн улиралд утаа тоосонцроос холдож, цэвэр агаарт цаашлаад дулаан орныг зорих нь элбэг байдаг. Гэтэл зун болон өвлийн улиралд зарим жуулчны баазын үйлчилгээ болоод үнэ тэнгэр газар шиг ялгаатай байдаг гэдгийг иргэд хэлж байна. Түүнчлэн дотооддоо аялах зардал жилээс жилд өсч байгаа нь цаашлаад дотооддоо биш гадаадад аялах хөшүүрэг болж байгаа гэдгийг хэлж байсан юм. 


Иргэн: Өнгөрсөн зун дотооддоо гэр бүлээрээ аялаад ирсэн. Байршлаасаа хамаараад үнэ мэдээж өөр байсан. Бидний төсөв арай хийж л хүрсэн. Бид гурвуулаа Хөвсгөл далайгаар аялаад ирэхэд хамгийн багадаа 1.5-2 сая болж байгаа юм. Ихэнх тохиолдолд машиндаа хоносон. Тэгэхээр байшин эсвэл гэр түрээслэх юм бол бидний мөнгө дээшээ талийж өгөх байсан. Иймд арай жоохон илүү мөнгө төсөвлөөд гадагшаа аялах хүсэл төрсөн. Манай орны байгаль хичнээн сайхан ч гэсэн аялал жуулчлал тал дээрээ хараахан хөгжөөгүй болохоор жил бүр аялах хүсэл төрөхгүй шүү дээ. 

 

Дотоодын аяллын өртөг өндөр учраас иргэд Хайнань, Бали руу аялах урсгал нэмэгджээ. Өвлийн улиралд давхардсан тоогоор НЭГ САЯ иргэн гадны аль нэг улс руу явжээ.

 

Иргэн: Хамгийн сүүлд гэр бүлээрээ Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар аялаад ирсэн. Үйлчилгээ нь яг хэвээрээ хэрнээ үнэ нь нэмэгдсэн байсан. Зарим тохиолдолд дотоодод аялахаас илүү гадаад аялах нь хямд санагдаж байна. Монголын аялал ер нь үнэтэй. Гол нь үнэ хөлсөндөө таарсан чанартай үйлчилгээ байдаггүй. Дотооддоо буюу Улаанбаатар хотоос хамгийн ойр Горхи Тэрэлжийн цогцолбор газарт энгийн гэрт нэг хонох зардал нь байрлах өртөг, хоол унд нь ороод 500 мянган төгрөг орчим болж байна. Гэтэл Манжуур руу хоёр өдөр, гурван шөнө аялахад 550 мянган, Хөх хот руу 650 мянган төгрөгийн өртөгтэй байна.

 

Аялагч Со Мин Жэ: "Монгол визгүй болчихсон болохоор очиход их хялбар байсан.Өмнө нь зөндөө Монголд очъё гэж боддог байсан ч боломж гардаггүй байсан л даа. Монгол улсын онгон догшин байгалийг мэдэрмээр санагдаад ямар ч эргэлзээгүй явмаар байсан. Монголын байгаль, тал хээр нутаг үнэхээр гайхалтай. Би их олон км цаадхыг хүртэл харах боломжтой байсан. Цээж дүүрэн амьсгална гэдгийг Монголд л мэдэрсэн. Хамгийн эхэнд найзуудтайгаа хамт хөтөлбөртэй аялалаар л явах сонирхолтой байсан. Гэхдээ зарим талаараа үйлчилгээ, үнийн асуудал тулгарсан. Хамгийн хэцүү нь ариун цэврийн асуудал байсан. Гэхдээ жижиг зүйлсээ шинэчлээд янзлах юм бол үнэхээр олон хүн жил болгон аялах байх" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
turuus anhaarch juulchnii baazuudiin yne urtug deer tarif togtooj torguuli noogduulah heregtei.xvn bvr amandaa orson too helj bna.gadaad irgediig busad ornii jishgeer ynegyi oochirgyi 1 rt yilchilehee baig gehed muzei yzsen ch ilyy ynetei baidgaa bolih heregtei sharaa biz dee
2024-01-08
deerh ergyyd:
chi ch gesen shees shvv dee.
2024-01-08
Origoo talhnii meneger hontsiin shees hontsiin huuhed
2024-01-08
deerh ergyyd:
chi ch gesen shees shvv dee.
Вьетнам, Хятад, Тайландад сургуулийн амралт дуустал амрахаар монголчууд гэр бүлээрээ% хүүхдүүдээ аваад олноороо явдаг болжээ.Нэг саг амдрох 2 өрөө байр 1000 доллар, хашаандаа бассейнтай
2024-01-08
Yag unen tereljid udriin barag say tugrugnii amralt bna. Hool uilchilgee muu. Tegsnees Vietnam, Tailand yavaad irsen ni une oiroltsoo bn
2024-01-08
Linda Anthony:
GET RICH WITH BLANK ATM CARD, Whatsapp: +18033921735 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so many testimony about how Dark Web Online Hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich {DARKWEBONLINEHACKERS@GMAIL.COM} I email them also and they sent me the blank atm card. I have use it to get 500,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. Dark Web is giving out the card just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of atm programmed card which runs in automatic mode. You can also contact them for the service below * Western Union/MoneyGram Transfer * Bank Transfer * PayPal / Skrill Transfer * Crypto Mining * CashApp Transfer * Bitcoin Loans * Recover Stolen/Missing Crypto/Funds/Assets Email: darkwebonlinehackers@gmail.com Telegram or WhatsApp: +18033921735 Website: https://darkwebonlinehackers.com
2024-01-08