Сурвалжилга: Улаанбаатар, Алтан тариан гурил тасарч, хомстож эхэлжээ
2024-01-09

 

Хүнсний голлох нэр төрлийн бүтээгдэхүүн гурилын үнэ дахин нэмэгджээ. Цаг агаартай холбоотойгоор ургацын үнэ тэр бүрчлэн арвин аваагүй талаар ХХААХҮЯ мэдээлж байгаа. Үүнийг дагаад энэ жил гурилан бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Тодруулбал буудайн гурилын үйлдвэрлэлд үндсэн түүхий эд болох улаан буудайн тариалалт энэ жил бага байсан учраас дээд гурил үйлдвэрлэх боломжгүйд хүрчээ. Ингэснээр гурилын үнэ кг тутамдаа 200-400 төгрөгөөр огцом нэмэгджээ. Уг асуудлыг сурвалжлахаар Бөмбөгөр худалдааны төвийг зорилоо. 

 

Үйлдвэрүүдээс гадна гэрээт борлуулагчид гурилын үнийг 200-400 төгрөгөөр нэмж зарж байна. 

 

Худалдаачин н.Энх-Амар: Энэ жил бараг хоёр дахь удаагаа гурилын үнэ нэмэгдэж байна. Гурил үйлдвэрлэгчид үнэ нэмэгдэж байгаа талаар мэдээлэхдээ “Засгийн газар улаанбуудайг өндөр үнэтэй өгч байгаа учраас бид гурилын үнийг үе шаттай нэмэгдүүлнэ. Одоогоор 200-400 төгрөгөөр нэмсэн ч бидэнд ашиг байхгүй байгаа учраас дахиад нэмнэ” гэсэн хариултыг өгч байгаа. Бид шагийн үнээр 55 мянган төгрөгөөр зарж байна. Бүх л гурил шагийн үнэ болчихсон.Үйлдвэрээс нэмээгүй хэр нь гэрээтүүдээс л нэмээд байх шиг байна. Дээд гурил тасраад хоёр сар болж байна. 

 

Худалдаачин Л.Сайнжаргал: Гурилын үнэ огцом нэмэгдсэн нь худалдаачдад хүнд цохилт болж байна. Бид өмнө нь долоо хоногт 500 кг гурил авдаг байсан бол өнөөдөр 250 кг гурил арай гэж авч байна. Үнэ нэмэгдсэнтэй холбогдуулаад иргэдийн худалдан авалт ч буурч, алдагдалтай ажиллаж байна. Гурилын үнэ өмнө нь 50-100 төгрөгөөр бага багаар нэмэгддэг байсан бол энэ удаа огцом өслөө. 

 

Улаанбаатар, Алтан тариан гурил тасарч, хомстож эхэлжээ

 

Иргэн: 25 килограммын гурил 5000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнийг дагаад талх, нарийн боовны үнэ хоёр өдрийн дотор нэг уут нь 2000 төгрөгөөр нэмэгдсэн нь иргэд бидэнд үнэхээр хүнд тусаж байна. Өнөөдөр Монгол Улсад үнийн хөөргөдөл маш их болж бид өөрсдийгөө шулж, ядууруулж байна гэж иргэн хүнийхээ хувьд бодож байна. Баруун аймгуудын тухайд 50 кг гурил 120-125 мянган төгрөг болсон байсан. 

 

Нэг хэсэг лангуунуудад алтан тариа гурил тасарчихсан, харин нөгөө хэсэг лангуунд хэт үнэтэй зарагдаж байсан юм. Гурилын үнийн хувьд: 

 

  1. Алтан тариа задгай, 1-р зэрэг: 2,292₮ (Кг)
  2. Алтан тариа задгай, дээд: 2,775₮ (Кг)
  3. Алтан тариа савласан, 1-р зэрэг: 2,420₮ (Кг)
  4. Алтан тариа савласан, 2-р зэрэг: 1,604₮ (Кг)
  5. Алтан тариа савласан, дээд: 2,940₮ (Кг)
  6. Алтан тариа савласан, дээдийн дээд: 4,000₮ (Кг) төгрөгийн үнэтэй байлаа. 

 

Гурилын үнэ 2018.01.18-аас  2024.01.02-ны хооронд гурил 120 хувиар өссөн байна. 

 

Хүнсний голлох нэр төрлийн бүтээгдэхүүн болох гурилын үнэ ийнхүү нэмэгдсэн нь айл өрхүүдийн өдөр тутамдаа хэрэглэдэг талх, нарийн боовны үнэ дагаад өсөхөд нөлөөлсөн байна. Тухайлбал, атар талх өнгөрсөн 12 дугаар сарын 12-ны өдөр 2300-2600 төгрөг байсан бол өнөөдөр 3000 болж өсжээ. Талх нарийн боовны томоохон үйлдвэр болох “Атар өргөө” ХК гурилын үнэ нэмэгдсэн тул бүтээгдэхүүнийхээ үнийг 30-50 хувиар нэмсэн гэдгийг худалдаачдад мэдэгдсэн байна. Мөн цагаан сар дөхөж байгаа эдгээр өдрүүдэд гурилын үнэ ийн нэмэгдэж байгаа нь иргэдийн хувьд уур бухимдалтай байсан юм. 

Shuud.mn
Сонин хачин
SIR DAVIDSON ALBERT.:
ŠŤASTNÝ NOVÝ ROK VŠEM ZDE. JSEM ŠŤASTNÝ, ŽE JSME DOSTALI DO ROKU 2024, TAK SE CHCI RYCHLE PODĚLIT O SVÉ RANÉ SVĚDECTVÍ O TOM, JAK JSEM ZÍSKAL PŮJČKU LETOS 2024. ŽÁDAL JSEM O PŮJČKU 90,000 URO A BYLA MI POSKYTNUT VÝŠE IAPPLI. TO OD MR. DAVIDSON PŮJČKOVÁ FIRMA PO CELÉM SVĚTĚ. VÍM, O ČEM MLUVÍM, A VÍM, CO JSEM PROŠLA, POKUD POTŘEBUJETE PŮJČKU NA JAKÝKOLI PROJEKT A CHCETE INVESTOVAT, MŮŽETE KONTAKTOVAT PANA DAVIDSONA ALBERTA NA E-MAILU: {davidsonalbertloan@gmail.com}
2024-01-15
Зүйрлэвэл валентинаар сарнай олдохгүй юм бна л даа
2024-01-10
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2024-01-09
Засгийн Газар Огцор:
МАН-ын манигар нүүрт Хүүрэнсүг Хүрэлсүхийн санаачилсан хүнсний хувьсгал энэ үү?
2024-01-09
Гурилын үйлдвэртэй Хүнсний сайдтай улс ямар байх нь ойлгомжтой байгаа биз. Заяа чинь тэр дээ.
2024-01-09
Ингээд гурилын үйлдвэрүүд үнээ нэмэх гээд новширдог байхгүй юу. Хувь, хувьсгалгүй хулгайч.
2024-01-09
иргэн:
Ховдод орос 50 кг гурил 90000 гээд кг 1800-аар зарж байна л ээ. Импортын гурилыг татвараас чөлөөлчихөө тэгвэл тэрнээс ч хямдаар авах боломжтой болно.
2024-01-09
иргэн:
Гурилчин бизнестэй гурилын сайдаас энэ бүхэн улбаатай. Энэ нөхрийг үтэр түргэн огцруулахгүй бол асуудал савнаас халиад удаж байна шүү дээ.
2024-01-09
Зочин:
Дотоодын зах зээлээ өөрсдөө хангаж чадахгүй бол импортын гурилаа оруулаач. ОХУ-аас хямдхан гурил тариа оруулах бүрэн боломжтой Дотоодын үйлдвэрүүд нь ажиллаж чадахгйү юм бол дампууруулбал таарна
2024-01-09
Ээлжит surprise
2024-01-09
Болорчулуун гэж боовны үс гурилын үйлдвэрийн эзнийг хүнсний саадаар тавихаар ойлгомжтой ш дээ
2024-01-09
МОНГОЛД үндэсний үйлдвэр гэж байхгүй бүгд шулаачид эднийг дэмжих ямарч шаардлага байхгүй итгэл даадаггүй ийм үйлдвэрүүдтэй байснаас байгаагүй нь дээр гаднаас хямд найдвартай гурилаа авч хэрэглэе.
2024-01-09