"Оюутолгой төсөл дээр ажиллаж байгаа 100 гаруй уурхайчин угаартсaныг нуун дарагдуулсан"
2024-01-08

Оюутолгой болон нэр бүхий гэрээлэгч компаниудын ажилчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа. Гүний уурхайд олон тооны ажилчид угаартаж эрүүл мэнд эрсдэлд орсон ч нуусан, уурхайчдын цалинг маш багаар тооцдог болсон талаар баримт дэлгэж байна. 

 


Уурхайчин Б.Ононхангай


Би Оюутолгой төсөл дээр гурван жил ажилласан. Хамгийн наад жишээ нь Оюутолгой саяхан уурхайчдынхаа эрхийг боосон мэдэгдэл гаргасан. Тухайн мэдэгдэлдээ ажилчдыг цахим хаягтаа ямар зураг хийж, юу постлох зэргийг ажиглаж байгаа гэсэн утга бүхий мэдэгдэл гаргасан байгаа юм. Мөн ажлын байрны дарамт гэдэг зүйлийг бол маш сонгодог шилдэг утгаар нь хэрэгжүүлдэг. Энэ хэрэгжүүлж байгаа зүйлийг нь манай бусад компаниуд ч дагаж мөрдөж хэрэгжүүлдэг.


Хамгийн том толгой газар бол ерөөсөө Оюутолгой компани. Монгол улсын хуулийг яаж зөрчиж болох уу, яаждарамталж болох уу, яаж хөдөлмөрийг нь мөлжиж болох уу, үнэгүйдүүлж болох уу гэдгийг бусдадаа сургалт хэлбэрээр харуулж байдаг тийм газар. Би энийг хариуцлагатайгаар хэлье. 


Өмнө нь уурхайчид өдрийн найман цаг ажиллаад, үүнээс цааш илүү цагийн мөнгөө аваад явж чаддаг байсан. Жишээлбэл, 5 сая төгрөгийг 14 хоногтоо бодуулаад авчихдаг байсан бол одоо илүү цаг нь байхгүй учраас маш их хасагдаж байна. 5 саяыг авдаг байсан ажилтан одоо дөнгөж гурван сая гаруй л цалин авч байна. Ингээд ирэхээр цалингийн зөрүү 30 хувиас давна. Үнэ өссөн нь ч маш хүнд дарамт болж байна.

 

Өнгөрсөн 12 дугаар сарын 11-нд шилжих шөнө 100 орчим уурхайчид угаартсан. Түүнээс 63 уурхайчинд хөнгөн хэлбэрийн угаартанд өртсөн гэсэн онош тогтоогдсон. 15 ажилтанд нэмэлт амьсгалын аппрат зүүсэн. Тэнд ажилчид 100 100-аараа эрсдэлд орж байхад хэн ч мэдэгдэлгүйгээр нуусаар байна. Өмнө ковидын үед галзуурсан, амь эрсэдсэн тохиолдол их гарсан. Нэг сард таван ажилтан нас барж байсан. 


Ажилчид эрүүл мэнд, амь насаа золиосолж ажиллаж байна. Нөгөө талд, сонгууль ч өгч чадахгүй, ах дүүстэйгээ ч уулзахгүй, нийгмийн амьдралаас тусгаарлагдаж байна. Гэр бүл салалт, гэр бүлээс гадуурх харилцаа, хүчирхийлэл зэрэг элдэв янзын асуудал гарч байна. Өрх толгойлсон хүүхдүүд хүртэл бий болж байна шүү дээ. Энэ тухай судалгааг Өмнөговь аймгийн ИТХ-аас гаргасан байдаг" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ер нь эрх ашгаа хамгаалж бхгүй бол дарлал улам л ихсэнэ.
2024-01-09
зочин:
Рио Тинто бол Монгол мэтийн ядуу буурай орны байгалийн баялагийг тонон дээрэмдэх, хүн ардыг нь боолын хөдөлмөр хийлгэх талаар дэлхийд дээгүүр орохооор 100 жилийн арвин баялаг туршлага хуримлуулсан дэлхийд зартай дээрэмчид шүү дээ. Монголын усан тэнэг удирдагчдын ам уруу нь бөгсөөр нь гартал нь доллар чихэж хахуулдаад "Хөрөнгө оруулалтын гэрээ" нэртэй дээрэмийн гэрээ хийсэнийг нь гадаадынхан шоглон инээлддэг юм билээ.
2024-01-08
Гадны хатгаас л байхгүй юу даа!!
2024-01-08
чи наанаасаа зайлаад өгөөч өөр ажил хийх хүнд зайгаа тавь ллраа
2024-01-08
Монгол араншаан гэж:
Хооллож ундаалж байгаа газраа л тэгээд муулаад суугаад байхийм аа.. Тэгвэл тэгээд өөр ажил олж хийгээч дээ, чамд чөлөөтэй шдээ
2024-01-08
Гадны хатгаас л байхгүй юу даа!!