Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Мазаалай” цас мөсний олон улсын наадмыг анх удаа зохион байгуулахаар болжээ. Уг наадам энэ сарын 14-нөөс хоёрдугаар сарын 8-ныг дуустал үргэлжлэх юм байна.
Энэхүү наадмаар 50 метрийн урттай мөсөн гулгуур болон Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох 12 метрийн өргөнтэй, 22 метр урттай нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай монгол цасан баримал барих аж.
Түүнчлэн 400-500 хүн нэг дор хүлээн авах хүчин чадалтай 4000 ам м талбайг хамарсан шинэлэг өвлийн наадам болж буйгаараа онцлогтой. Мөн тайз дэлгэц, мөс, цасан задгай театр, тайзтай байх бөгөөд наадмын үеэр соёл урлагийн тоглолт, үзүүлбэр толилуулна.
Уншиж байна |