Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сууц өмчлөгчдийн холбооны салбар зөвлөл хамтран туршлага судлах үзүүлэх сургууль, сургалт, уулзалт зохион байгуулсан байна.
Энэхүү уулзалтад Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн захирал Ш.Жаргалсайхан урилгаар оролцож, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн үйл ажиллагааны зорилго, зорилт болон тус дээд зөвлөлийн гишүүн СӨХ байхын ач холбогдлын талаар тодорхой мэдээлэл өгч, ном гарын авлага тараажээ.
Мөн энэ үеэр шинээр гишүүнээр элссэн СӨХ-дын гэрчилгээг гардуулсан байна. Уулзалтад нийт 30 СӨХ-ны төлөөлөгчид оролцжээ.
Д.Цэцэг