ГОЛОМТ БАНК “ОНЫ ШИЛДЭГ ААН-ЭЭР ТОДОРЧ, “МӨНГӨН МЕРКУРИ” ЦОМ ХҮРТЛЭЭ
Өчигдөр 18 цаг 18 мин

 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас энэ жил 27 дах жилдээ "ENTREPRENEUR" шагнал гардуулах ёслолыг зохион байгуулж, Оны шилдэг болон тодорхой салбарын Онцлох аж ахуйн нэгжүүдийг тодрууллаа. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй танхимын гишүүн, шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчийг шалгаруулах, олон нийтэд сурталчлан таниулж, алдаршуулах зорилготой бөгөөд Голомт банк “Оны шилдэг Энтрепренёр - Мөнгөн Меркури" цомын эзнээр өргөмжлөгдлөө.


МҮХАҮТ-аас оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулахдаа компанийн сайн засаглал, тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмэр, улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ, хүний нөөцийн бодлого, нийгмийн хариуцлага, олон улсын стандартыг хангасан байдал зэрэг олон шалгууруудыг харгалзан үздэг.


Голомт банкны цэвэр ашиг 2024 онд 370 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.3
дахин өссөн бөгөөд 2024 оны III улирлын байдлаар 202,4 тэрбум төгрөгийн татварыг Монгол улсын төсөвт төвлөрүүлсэн. Түүнчлэн 2024 оны 5-р сард олон улсын зах зээлээс 3 жилийн хугацаатай 300 сая ам.долларын бондыг амжилттай босгосон бол 12-р сард дахин 100 сая ам.долларын бонд гаргасан юм.


Бидэнд итгэл хүлээлгэн амжилт бүрд үргэлж хамт байдаг эрхэм харилцагч, хамтрагч
байгууллага, хөрөнгө оруулагч, хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.

 

Сайн сайхныг санхүүжүүлнэ


Голомт банк

Shuud.mn
Сонин хачин