Увс, Ховд аймагт өчигдөр далан сэтэрч, айлын өвөлжөө, гэр хашаа голын халианы усанд автжээ.
Тодруулбал, Ховд аймгийн Үенч сумын "Хар үзүүр" гэдэг газар далан сэтэрч, гэр хашаа, өвөлжөө голын халианы усанд автсан тухай дуудлагыг өчигдөр 13.00 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн алба хаагчдыг очиж, далангийн сэтэрсэн хэсэг болон тухайн айлын хашааг тойруулан шуудаатай шороо байршуулж аюулгүй болгож, заавар зөвлөмж өгсөн байна.
Мөн Увс аймгийн Давст суманд айлын өвөлжөө, гэр усанд автсан тухай дуудлагыг өчигдөр 14.10 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Аврах бүлгийн алба хаагчдыг очиход, тав болон найман ханатай хоёр гэр усанд автсан байжээ. Улмаар хоёр гэрийг нүүлгэсэн байна.
Уншиж байна |