Увс аймгийн Завхан сумын төвөөс хойд зүгт 50 км газарт “Хяргас” нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлага шөнийн 00:00 цагт Онцгой байдлын албанд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км замыг туулан 03:40 цагт очиход иргэн Б-ийн суудлын автомашин нуурын мөсөнд цөмөрч суусан байжээ. Автомашиныг нуураас гаргах ажиллагааг өглөөний 08:00 цагаас эхлүүлээд байна.