025 онд төрөх хүүхдүүд шинэ "бета үе"-ийн анхны төлөөлөгчид болно хэмээн хүн ам зүй судлаач Марк Маккриндл ярьсныг “The New York Post” (NYP) сонинд эш татан бичжээ.
"Бета үеийнхэн сургалтын тогтолцоо, хөдөлмөр эрхлэлтээс эхлээд эрүүл мэнд, зугаа цэнгэлийн салбар гээд өдөр тутмын бүхий л амьдралд нь хиймэл оюун, автоматжуулалт бүрэн нэвтэрсэн эрин үед амьдрах болно" гэж тэрбээр үзэж байгаа ажээ.
Түүний таамагласнаар, 2035 он гэхэд дэлхийн хүн амын 16 хүртэлх хувийг “бета үеийнхэн” эзлэх гэнэ.