Цагдаа, цэргийнхэн мөргөлджээ
2012-02-07

Бразилын гурав дахь том хот болох Бахэи мужийн Сальвадор хотод цагдаа цэргийнхний хооронд мөргөлдөөн гарсан байна. Бахэи мужид ажиллаж амьдардаг 30 мянга орчим цагдаа байдаг бөгөөд тэд нийгмийн асуудлаа шийдүүлэх, цалин хангамжаа өсгөхийн тулд жагсаал цуглаан хийсэн байна. Өнгөрсөн долоо хоногт ажил хаялт зарласан цагдаа нарын жагсаалыг тараах үеэр эмх замбараагүй байдал өрнөсөн тул мужийн удирдлагаас 3000 гаруй дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг дайчилжээ. Улмаар цагдаа, цэргийнхний хооронд мөргөлдөөн гарчээ. Цэргүүд цагдаа нарын эсрэг резин сумтай буугаар гал нээж цагдаагийнхан цэргүүдийн өөдөөс бамбай бороохой, нулимс асгаруулагч хэрэглэн тэмцсэн байна. Цагдаа нарыг ажил хаяснаас хойш тус мужид эмх замбараагүй байдал газар авч, гэмт хэргийн хохирогч болж 93 хүний амь хохирсон байна.
Shuud.mn
Сонин хачин
xuuxded toxircon medeelel ogvol bayralna
2012-02-10
tsereg:
yamar ch ued tsergiihen uluu bna shuu dee nam buudah heregtei shuu dee
2012-02-07