11 мянга орчим хүн угаарын хийн хордлогод өртөж, 103 хүн нас баржээ
4 цаг 23 мин

 

Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Сувд:

Өнөөдрийн байдлаар 11 мянга орчим хүн угаарын хийн хордлогод өртөж, 103 хүн нас барсан гэх мэдээллийг ЭМЯ-аас өгсөн. Тиймээс түлшний өөрчлөлтийг хийхдээ хэрэглэгчдийн зан үйл, ахуйн нөхцөлийг судлах, бэлтгэл ажлыг хангах шаардлагатай тухай Утааны сонсголын үеэр дурдагдлаа. Зөвхөн нэг бохирдуулагчийг бууруулах тухай биш, бүх бохирдуулагчийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авах хэрэгтэй. Түүнд чиглэсэн цогц бодлого хэрэгтэй байна. Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндийн нөхцөл байдлын судалгааг дахин давтан хийх шаардлагагүй. Тэрний оронд хэрэгжүүлэх гэж байгаа бодлого, арга хэмжээ чинь өртгийн үр ашгийн хувьд оновчтой байх хэрэгтэй. Зарим арга хэмжээнүүд өртөг өндөртэй, үр ашиг багатай байж болно эсвэл өртөг багатай үр ашиг өндөртэй байж болно. Тэгэхээр ийм чиглэлийн судалгаануудыг хийж, бодлогын үйл ажиллагааг судалгаанд ашиглан сонгооч гэж хэлмээр байна. Мөн цаашдаа хяналт үнэлгээ хийх нөөц болон, санхүүжилтийг тавьж өгөөч гэж хүсч байна. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй хатуу түлшний хэрэглээг даруй халаач, үүнийг бид бүгд харж хянамаар байна. Хамгийн гол нь ямар нэг судалгаа хийж, бичиг баримт хөөцөлдөх биш үйлдэл рүү хандсан үйл ажиллагаа хэрэгжүүлээч гэж хүсч байна. 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
toriinhonoos hariuzlaga neheh heregtei shdee
2025-02-03