Мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарлажээ
2023-12-21

Засгийн газрын тогтоолоор мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарлажээ. Түүнчлэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байна.

 

Өнгөрсөн оны байдлаар манай улсад нийт 52 мазаалай баавгай бүртгэлтэй байгаа юм. Ерөнхийлөгчийн санаачилгаар мазаалай баавгай хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрөгч есдүгээр сард байгуулсан юм.

 

 

Уг ажлын хэсгийн хуралдаанаар мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг эцэслэн баталжээ. Мөн жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг “Мазаалай баавгайн өдөр” болгохоор хэлэлцэж байв.

Shuud.mn
Сонин хачин