УИХ-ын хуралдаанаар гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг өнөөдөр эцэслэн баталлаа. Уг хууль батлагдсанаар гэрийн тэжээвэр амьтантай иргэдийн хувьд олон таатай нөхцөл бий болж байна.
- Хуульд асран хамгаалагч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай,
- Гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх, нохой муурын асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан байх,
- Олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтантай зорчихдоо тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах,
- Өөрийн гэрийн тэжээвэр амьтны үр төлийг асран хамгаалалтад авах зэрэг үүрэг хүлээнэ.
- Бусдын эрхийг зөрчихгүйгээр гэрийн тэжээвэр амьтныг асран хамгаалах,
- Гэрийн тэжээвэр амьтан тэжээснийхээ төлөө аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх,
- Хуульд заасны дагуу олон нийтийн газар, орон сууцны орчны газар, гудамж, талбайд гэрийн тэжээвэр амьтантай чөлөөтэй зорчих,
- Гэрийн тэжээвэр амьтны амь нас, эрүүл мэндэд бусдын учруулсан гэм хорыг арилгуулахаар шаардах зэрэг эрхтэй болж байгаа юм.
Тус хуулийн онцлох заалтуудыг ЭНД дараад үзнэ үү.