А.Бямбажаргал: Манай станц шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд Орон нутаг болон есөн дүүргийн 1277 ахмад настнууд цахим ур чадвар сайжруулах сургалтад хамрагдлаа Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна ЦЕГ: 1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Дэлхийн хаана ч ЮнионПэй картаараа худалдан авалт хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай Амралтын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө +4 хэм хүрч дулаарна Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байна
Томуу, томуу төст өвчний талаар зөвлөгөө өгөх эрүүл мэндийн байгууллагуудын утасны жагсаалт
2023-12-04

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгчдийн 61.6 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Тэр дундаа 0-4 хүртэлх насны хүүхдүүдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдсэнийг ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа мэдээлсэн. 

 

Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногт амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар үзүүлжээ. 

 

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчний эмчилгээ, асаргааны талаар зөвлөгөө өгөх утсыг тогтмол ажиллуулж байна. Тиймээс томуу, томуу төст өвчин, КОВИД-19 халдварын үед хүүхдийн эмчилгээ, асаргааны талаар тогтмол зөвлөгөөг харьяа дүүргийн утсаараа авахыг хүсэж байна. 

 

Shuud.mn
Сонин хачин