"Газар доорх ундны ус нүхэн жорлонгоос болж бохирдох аюултай байна"
2023-11-20

Усны газраас нүхэн жорлонгоос үүдэлтэй ундны усны бохирдол болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Усны газрын дарга З.Батбаяр

 

Есдүгээр сарын 16-ны өдөр дэлхий даяар гол мөрний цэвэрлэгээ хийгдсэн. Тэрний хүрээнд Сэлбэ, дунд голын хүрээнд цэвэрлэгээ хийсэн. Үүнтэй зэрэгцэн Сэлбэ голын эхэнд буюу СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэр дээр байдаг Хаус хороололлын орчимд шалгалт хийхэд уг газар байрлаж байгаа хаус хороолол нь гол дээр баригдсан хауснууд байшингийнхаа доор худагтай. Худгаасаа хоёр метрийн зайтай бохирын шугам байрлаж байгаа юм. 


Шалгалтын үндсэн дээр гурван газраас усны шинжилгээ авлаа. Тус шалгалтын дүнгээр халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн нян, гэдэсний бүлгийн эмгэгд төрөгч нян илэрсэн. Энэ бол тухайн газарт амьдарч байгаа хүүхэд залуус эрүүл байх ямар ч үндэслэл алга. Ойр орчимд амьдарч буй хүмүүс халдварт өвчин тусах эрсдэлтэй байна. 

 

Уг хотхоноос 12 км-ийн зайд байх Шадивлангийн гүүрний доорх уснаас шинжилгээ авч үзэхэд яг ижил хариу гарсан. Онолын хувьд 12 км урссан ус цэвэрших ёстой гэсэн таамаглал дэвшүүлсэн ч цэвэршээгүй байсан. 

 

Улаанбаатар хотын хэмжээнд 17 мянган худаг байгаа. Уг худагнууд албан ёсны тоогоор 300, албан бус тоогоор 680 мянган нүхэн жорлонгоор бохирдож байгаагийн баталгаа энэ. 

 

Зөвхөн лагерт байгаа 144 мянга 592 ширхэг нүхэн жорлон тоологдсон. Улаанбаатар хотод 680 мянган нүхэн жорлон байдаг. Сэлбэ голын ус болон гурван хорооллын ундны уснаас гэдэсний савханцар бактери илэрсэн. Газар дор байгаа ундны ус нүхэн жорлонгоос болж бохирдох аюултай байна. Энэ бүгд нүхэн жорлонг шийдээгүйтэй холбоотой. Засгийн газар болон иргэд нүхэн жорлонг шийдэх чиглэлд хамтран ажиллах шаардлагатай" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ хүн ярихаас цаашихыг хийхүү л гэдэг сонин бна
2023-11-20
ямар заваан юм бэ монголд сантехникийн инженер байхгүй болохоор заваан юмаа
2023-11-20
dandag:
nuhen jorlondoo bish , hun am hotod chihelden shiveedsnii buynd hot ter chigeeree bohirdoj bn , ene bol ardchiliin buyn mun uu?
2023-11-20