Энэтхэгийн Шинэ Дэли хотод 1982 онд хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан Азийн наадамд нэгэн шинэ төрөл бүртгүүлсэн нь гольф байлаа. Түүнээс хойш Азийн олимпын төрөлд байнга багтаж ирсэн уг төрлөөр монголчууд 2006 оны Дохагийн Азийн наадмаас хойш тав дахь удаагаа оролцож байна.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 16 орны 40 тамирчин оролцож буйгаас манай улсаас Долгорсүрэнгийн Ичинноров, Хасарын Тэлмэн нар өрсөлдөв. Сонирхуулахад, манай гольфчин Д.Ичинноров тэмцээнд оролцогчдоос хамгийн ахмад нь 37 настай.
Харин эрэгтэйчүүдийн ангилалд Батсайханы Алтайбаатар, Чинбатын Бат-Амгалан, Жамбалдоржийн Маргад, Жаргалсайханы Анарбат нар оролцож байна. Гольфийн төрөл дөрвөн өдөр үргэлжлээд аравдугаар сарын 1-нд дүнгээ гаргах юм.
Уншиж байна |