Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо. Хуралдаанаар допинг хэрэглэсэн бөхөд хариуцлага тооцох асуудлыг авч хэлэлцсэн байна.
Тодруулбал, допингийн шинжилгээний Б сорьцын хариу батлагдсан тул М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хасах шийдвэрийг дөнгөж сая Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос гаргасан байна.
Мөн тус хурлаар аймгийн хурц арслан Б.Баянмөнх, өсөх идэр начин Э.Даш, улсын харцага С.Сүхбат, улсын гарьд Ц.Бямба-Отгоныг нарт улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтжээ. Мөн хурлаас улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг олгохоор шийдвэрлэжээ.
Уншиж байна |