Ханжоу-2022: Буудлагын эмэгтэйчүүд Монголын багийн анхны медалийг авчирлаа
2023-09-25

Ханжоу 2022 Азийн наадмын эмэгтэйчүүдийн багийн 10 м хийн урт бууны дасгал өрнөлөө.

 

 

Манай багийн Г.Нандизаяа, О.Есүгэн, Ч.Нарантуяа нар цэц мэргэнээ сорин нийлбэр дүнгээр 1880.0 оноо хүртсэнээр хүрэл медалийн эзэд болж, Монголын багийн анхны медалийг авлаа.Тивийн наадмын буудлагын анхны алтыг БНХАУ-ын баг 1896.3 оноогоор авч, Азийн рекордыг шинэчилсэн бол 1886.0 оноогоор Энэтхэгийн баг мөнгөн медалийн эзэд боллоо.

Shuud.mn
Сонин хачин