Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
МУИС-ийн оюутнууд сургалтын төлбөртөө нийцсэн аюулгүй орчинд суралцахыг хүсэж байна
2023-09-22

МУИС-ийн хичээлийн гуравдугаар байрыг нурааж багш оюутнууд нь хуучин ХҮИС, Улаанбаатар сургуулийн байранд хуваагдан хичээллэж эхэлсэн байна.  Тус байр луу нүүхийн тулд хоёр долоо хоногийн хугацаанд цахимаар хичээллэж байгаа аж. Танхимын хичээл эхэлснээр сургалтын орчинд оюутнууд шүүмжлэлтэй хандаж байна. Өөрөөр хэлбэл сургалтын төлбөрөө зохих ёсоор хийсэн ч төлбөртөө дүйцэх хэмжээний таатай орчинд суралцаж чадахгүй байгаа гэдгээ илэрхийллээ.  

 

- Сайн байна уу? Сургуулийнхаа үүсээд байгаа асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? 


МУИС-ийн ХШУС-ийн оюутан А.Хишиг "Манай сургуулийн оюутнууд наймдугаар сард хичээл сонголтоо хийсэн байтал есдүгээр сарын 18-нд гэнэт МУИС-н зарим салбар сургуулиудыг өөр тийш нь нүүлгэх тушаал гарч оюутнуудад маш хүндрэлтэй байдал бий болсон. Учир нь дарааллан орох зарим хичээлүүд нь эхний хичээл нь хичээлийн 2-р байран дээр , дараагийн хичээл нь Улаанбаатар сургууль дээр, эсвэл Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургууль дээр гэх мэтээр өөрчлөгдсөн байсан. Энэ тухайгаа сургалтын албанд хэлэхэд өөрчлөх ямар ч боломжгүй тэ сургуулиудын хооронд хэдэн зуугаараа гүйж яваа, гүйж чадахгүй бол хичээлээ цуцал гэж байх юм. Хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн болон өөр бусад шалтгаантай гүйж чадахгүй олон оюутнуудаа үл тоож эр ашгийг нь зөрчиж байна. 


МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн сургалтын төлбөр 1 кредит нь 131 мянган төгрөг байдаг. Ойролцоогоор жилд 4 сая төгрөг сургалтын төлбөртөө зарцуулж байна. Тэр ч утгаараа бид төлбөртөө нийцсэн аюулгүй орчинд суралцах шаардлагатай байна" гэв. 

 

МУИС-ийн хичээлийн гуравдугаар байранд тус сургуулийн хууль зүйн сургууль болон хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургуулийн 7000 гаруй оюутан 300 гаран багш ажилчид хичээллэдэг байсан. Анги танхимын хүрэлцээгүй багтаамжгүй байдлаас үүдэн МУИС-ийн хичээлийн III байрыг нурааж, өргөтгөн шинээр барих болсноор оюутнууд ийн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. 


МУИС-ийн ХЗС-ийн оюутнууд "Бидэнд нийтээрээ онцгүй санагдаж байгаа зүйл нь сургуулийн орчин. Жишээ нь тоос шороотой бас их хүйтэн байгаа. "Улаанбаатар сургууль"-ийн хичээлийн байрны засвар одоо ч дуусаагүй, орчны аюулгүй байдал хангагдаагүй байна. Шинэ хичээлийн байр ашиглалтад орох хүртэл энд хичээллэнэ гэсэн. Тийм болохоор их хэцүү санагдаж байна" хэмээв. 


МУИС-ийн ХЗС болон ХШУС-ийн нүүлгэх асуудал өнгөрөгч 3-р сараас яригдаж эхэлсэн. Гэвч оюутнуудыг 14 хоног цахимаар хичээл орж, засварын ажил нь одоо ч дуусаагүй байна. одоогоор хичээл орж буй Улаанбаатар сургуулийн засвар хэзээ дуусах эсэх нь тодорхойгүй байгаа. Одоогоор сантехникийн засвар хараахан дуусаагүй. Харин бусад засварын ажил дууссан. Харьцангуй орой засварын ажлаа хийсэн ч гэсэн энэ есдүгээр сард дуусгана" гэв. Харин  МУИС-ийн ХЗС болон ХШУС-ийн байр нь долоон давхар хоёр блок. Хоёр жилийн хугацаанд тус хичээлийн сургуулийн байрыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа" хэмээн тус сургуулийн удирдлага мэдээлэл өглөө. 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITY:
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
2023-09-22
irgen:
terbumtan huuliinhanii hvvhdvvd inhenh ni baij taaraa.tegeed l cencetsi taraaj bna.undur tulburtei tugsuud ajild huviarladaggyi hugiin surguuliudiig haa hend ch hereggyi olon surguuli 4 ih surguuli bolood baisan odoo 40 hyreed bn
2023-09-22
төгсөөд тэрбумтан болох хүмүүс нэг жил тэсч үз.
2023-09-22
хотын иргэн:
сургууль хооронд алхаад очих цаг хугацааг оновчтой тогтоож хичээлийн хуваариа боловсруулбал ийм гомдол шүүмжлэл гарахгүй. бага төлбөртэй, эсвэл хүүхэд гээд дээрэнгүй хандаж болохгүй шүү МУИС-ийн үүнийг хариуцсан бүдүүлэг тэнэг ажилтан гуай.
2023-09-22
Guigeel bj dee
2023-09-22
Сенсаци хэрэггүй:
Юун төлбөртөө таарсан үйлчилгээ бэ? Оюутны сургалтын төлбөр хамарт ч биш, аманд ч биш өчүүхэн төдий зүйл. Улсын төсвөөс шинэ байр барихаар болж байхад жаахан тэсэхийн оронд ингэхийн хэрэг байна уу
2023-09-22