МҮХАҮТ-ын мөнгөн хөрөнгө яасан бэ, самрын экспортын, махны экспортын, ковидын үеийн Замын-Үүдийн боомтоор ачаа тээврийн зохицуулалтын талаар ирсэн гомдол, Танхимын үйл ажиллагаа гишүүдэд хүрч байгаа эсэх талаар Хяналтын Зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
Хяналтын Зөвлөлийн гишүүд:
"МҮХАҮТ-ын ажил амьдрал маш явцуу хүрээнд цөөн хэдэн том компаниудын ажил амьдралыг зохицуулахад чиглээд байна. Баялаг бүтээдэг мянга мянган жижиг дунд бизнес эрхлэгчид энэ танхимын үйл ажиллагааны бодлогоос гадуур үлдчихээд байна.
Бизнесийн байгууллага угтаа маш эрчтэй, хүчтэй, хурдан шаламгай, өөрчлөгдөж байгаа энэ орчиндоо их өндөр мэдрэмжтэй байх ёстой. Ингэж ажиллаж чадахгүй байгаа хяналтын зөвлөлийн нийт бүрэлдэхүүний өмнөөс бид шүүмжлэлтэй ханддаг. Энэ асуудлуудыг гаргаж ирж жинтэй шүүмжлэлийг өрнүүлэхэд танхимын удирдлагууд цааргалж, баялаг бүтээж байгаа мянга мянган гишүүдийг дэмжихгүй байна. МҮХАҮТ өөрсдийн баталсан дүрмээ хэрэгжүүлдэггүй, хоёр нүүртэй.
Нэгэн жишээ дурдахад, Махны экспортын гол үүрэг үүрэх ёстой танхим нь маш хангалтгүй ажиллаж байна. Үүний нэг жишээ нь Замын-Үүдийн тээврийн зохицуулалт. Хэдэн бор жолооч тэнд өөрсдийн хөрөнгөөр импортын ачаа, экспортын ачааг гаргах гээд сүүлийн хэдэн жил зүдэрч явна.
Бид гүйцэтгэх удирдлагуудтай ойлгоцохгүй байгаа учраас МҮХАҮТ-ыг ямар үйл ажиллагаа явуулаад байгааг хянаж чадахгүй байна. Аливаа байгууллагын хяналтын зөвлөлийн гишүүн учраас тухайн байгууллагын үйл ажиллагаанд оролцох гээд чадахгүй дөрвөн жил явж ирлээ. Бараа материал, тээврийн үнэ тэнгэрт хадаж, татвар, валютын ханшийн дарамтанд орж буй бизнесийнхэн өөрсдийг нь өмөөрч хамгаалах, төрд дуу хоолойг нь хүргэх үүрэгтэй МҮХАҮТ нь удирдлагаа өөрчлөхгүй бол урагшаа хөдлөхгүй болсон байна" гэв.
Уншиж байна |