Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Х.Мөнгөн-Өлзий: Зүрх судасны мэс заслын шинэ технологийг эх орондоо нэвтрүүллээ
2023-09-14

Бээжингийн эмч нар Зүрхний хэм алдалтын хагалгааны шинэ технологийг Улсын III төв эмнэлэгт нэвтрүүлэхээр ирээд байна. 

 


Бээжингийн эмч нарын төлөөлөл 


"Ази номхон далайн улс орнуудын хувьд хөлдөөж түлэх эмчилгээг нэвтрүүлж буй Монгол улс одоогийн байдлаар зургаа дахь орон нь болж байна . Харин энэхүү эмчилгээг дэлхий нийтэд 150 гаруй өвчтөнд үйлчилгээг хийгээд байгаа юм. 


Одоогийн байдлаар Хятад улсаас гурван профессор энэхүү үйл ажиллагаанд ирээд байна. Үүний нэг бол профессор Вү эмч ирээд байгаа. Энэ хүн нь Хятад улсад анх удаа хөлдөөж түлэх эмчилгээг нэвтрүүлсэн хүн юм. 

 

Хятад улсад 60 мянга гаруй хүнд хөлдөөж түлэх эмчилгээг хийгээд байна. Энэ оны 12 дугаар сард 70 мянгад хүрэх тооцоололтой байна. 


Радио тусламжинд суурилсан түлэх эмчилгээтэй харьцуулахад хөлдөөж түлэх эмчилгээ нь харьцангуй үр дүн өндөр байна. 
Радио тусламжинд суурилсан түлэх эмчилгээ зөвхөн нэг цэгчилсэн түлэлт хийдэг. Харин хөлдөөж түлэх эмчилгээ нь цэгээр бус тухайн хэм алдагдаж байгаа голомтыг тойрч түлэх боломжтой тул үр дүн маш өндөр байдаг." гэв. 

 


 Зүрх судасны үндэсний төвийн дарга, зүрхний хэм судлалын эмч Х.Мөнгөн-Өлзий 

 

Зүрхний хэм судлалын салбарыг 2012 оноос хойш үүсгээд явж байна. Сүүлийн хоёр жил зүрхний хэм судлалын төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь цаашлаад бусад эмнэлгээр энэхүү үйлчилгээг нэвтрүүлж ажиллаж байгаа юм. 

 

Бид бүх төрлийн суулгац эмчилгээг хийхийн сацуу жилд энэ төрлийн хагалгааг 300 орчим хийчихсэн байна. Харин түлэх эмчилгээнд жилдээ 150-180 хооронд хүнд ордог.  

 

Өнөөдөр бид хөлдөөх эмчилгээний технологийг улсдаа шинээр нэвтрүүлж байна. Зүрхний тосгуурын жирвэгнээ өвчинд чиглэнэ. Энэ өвчин нь тархинд цус харвалт үүсгэж, зүрхний гэнэтийн нас баралтыг бий болгодог. Энэ төрлийн өвчнийг мэс заслын аргаар эмчилдэггүй байсан бол өнөөдөр энэ боломж бүрдэж байна" хэмээв. 

Shuud.mn
Сонин хачин
Булгантамир:
Утасны дугаар нь байна уу энэ эмчийн
2024-04-11
зочин:
Мөнгөн-Өлзий эмч маш сайн эмч байдаг
2024-03-20
Булгантамир:
Утасны дугаар нь байна уу энэ эмчийн
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-14
зочин:
Мөнгөн-Өлзий эмчид баяр хүргэе. Маш мундаг эмч шүү. Монгол улсад зүрхний мэс заслыг шинэ түвшинд гаргаж, олон хүний амь аварч, нас буян хайрлаж яваа ачтан даа
2023-09-14