Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар Соёолонгийн уралдааны дүн мэдээг зарлах үеэрээ шүдлэн насны уралдааны морь бариачтай холбоотой мэдээлэл өгөв.
Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар
Алдаа гаргасан морь бариач одоо морь барихгүй байгаа. Бид ямар зөрчил гаргасан талаар албан ёсны бичиг явуулсан. Одоогоор түүнд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлнө гэж Морин тойруулгаас мэдэгдсэн. Тухайн хүн нь "Улсын морь бариач" гэсэн цолтой. Одоо "Морь бариач” гэсэн цол нь хасагдаж байгаа, дахин морь барихгүй.
Тухайн морь бариач үүнийг санаатай хийгээгүй. Үйл ажиллагааны явцад тийм алдаа гаргасан байна. Хоёр үрээ зэрэгцэж орж ирсэн. Нэгийг нь барих гэж давхиад нөгөөдөх нь хажуугаар нь орчихсон. Ийм л үйл явдал болсон. Хурдан морины салбар хорооноос энэ нь морь бариачийн буруутай үйлдэл мэт олон түмэнд харагдсан бололтой. Гэхдээ энэ бол санаатай үйлдэл биш.” гэв.
Уншиж байна |