ЖҮДО: Душанбегийн Гран При тэмцээнээс гурван хүрэл медаль хүртлээ
2023-06-05

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн болох Душанбегийн Гран Приг Монголын шигшээ багийн 19 тамирчин зорьсон билээ. Үүнээс эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адьяасүрэн, -48 кг жинд Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -100 кг жинд Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ.

 

Г.Наранцэцэгийн хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд нутагт нэгт Б.Басхүүг ялсан бол Б.Гончигсүрэн Данийн Матиас Мадсеныг ялж хүрэл медаль хүртсэн. Харин А.Адьяасүрэн Польшийн Кинга Волжакийг ялсан байна.

Shuud.mn
Сонин хачин
Тийм ээ
2023-06-05
Т. Батмэнд:
48 кг -д Басхүү биш Баасанхүү гэж охин баөрилдаж байгаа биз дээ.
2023-06-05
Тийм ээ