Холбооны Бүгд Найрамдах Герман улс ОХУ дахь консулын газруудынхаа заримыг хааж, тоог нь цөөлөхөөр болжээ. Энэ талаар Deutch Welle агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Герман улс Калининград, Новосибирск, Екатеринбург гэсэн Оросын гурван хот дахь консудын газруудаа хаахаар болжээ. Ингэснээр зөвхөн Москва болон Санкт-Петербург дахь консулын газрууд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм байна. Түүнчлэн Герман дахь Оросын таван консулын газрын дөрвийг нь хаахаар болсныг ХБНГУ зарлажээ.
Энэхүү арга хэмжээ нь хоёр талд консулын газруудыг байршуулах тоог цөөлөх ажлын хүрээнд хийгдэж байгаа аж. Өмнө нь ОХУ Германаас Оросын 20 дипломат ажилтан хөөгдсөний хариуд Германы дипломат албаны ажилтнуудыг 350 хүртэл цөөлөхийг шаардаж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |